Улсын нөөцийн судалгаа

Гамшиг судлалын хүрээлэн нь дэргэдээ 2016 оноос “Байгалийн эрдэст багсармал тэжээл” Гарааны компанийг байгуулан ажиллаж байна.
Бүх төрлийн малд зориулсан багсармал тэжээлийн жор
Бүтээгдэхүүний тодорхойлолт: Буудайн хивэг 31%, ногоон өвс 30%, буудай 14%, хошуу будаа 10%, арвай 10%, цеолит 5%-ийг агуулах байгалийн эрдэст багсармал тэжээлийн ялгаа нь алаг өвс үетний агь болон үетэн буурцагтны өвс зонхилсон хадлангийн ногоон өвсийг 30%, байгалийн эрдэс цеолитийг 5%-аар тооцон хольж багсарсан бүх төрлийн малд зориулагдсан тэжээл юм.
Баталгаажилт:
Оюуны өмчийн газрын даргын А/24 тоот тушаалаар 2511 дугаар бүхий гэрчилгээгээр баталгаажуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Улсын нөөцийн үр тарианы шинэ сорт сорих
Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцэд Улсын нөөц судлалын төвийг 2018 онд байгуулж байгалийн аюулт үзэгдэл болох ганд тэсвэртэй зусах буудайн үрийн шинэ сортуудыг сорих, шинээр гаргах зорилгоор Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэн Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймгуудад тариалалт хийгдэж дууслаа.