Иргэн, ААНБ-ын анхааралд

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн лабораториор туршилт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ үү. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж, албан байгууллага нь хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ. (Албан бичгийн толгойд Гамшиг судлалын хүрээлэнд гэж хаяглах ба хаана ямар барилгад ашигласан, бодис материалын марк, төрөл, загварыг дэлгэрэнгүй бичнэ).
  2. Иргэд хүсэлтээ өргөдлөөр гаргана.
  3. Шинжлэх дээжийн гарал үүслийн бичгийг дагалдуулна.
  4. Дээж бүтээгдэхүүнийг шаардагдах хэмжээ, тоогоор ирүүлнэ.

Барилгын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

Туршилт шинжилгээнд оруулах дээж бүтээгдэхүүний хэмжээ нь тэдгээрийн шинж чанараас шалтгаалж бүх төрлийн дээжийг нэгж эзэлхүүн дэх жингээс хамааруулан доорхи хэмжээнээс аль нэгийг сонгон ирүүлнэ.

а)   200х200 мм, хүртэл

б)   600х600 мм, хүртэл (сэндвич: дүүргэгч чулуун хөвөн, шилэн гэх мэт)

в)   1000х1000 мм, хүртэл (EPS, EPV полистрол полиуретан хавтан гэх мэт)

г)   Шингэн бодисын хэмжээ нь 0,5-2 литр хүртэл

д) Ямарваа нэгэн тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдын дүгнэлт гаргуулах бол хэмжээнээс хамааран лабораторид авч ирэн туршалтанд оруулах ба хэрэв авч ирэх боломжгүй томоохон хэмжээтэй бол газар дээр нь очиж туршилт шинжилгээг хийнэ.

Гал унтраагуур шалгуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд нь дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  • Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах гал унтраагуурыг 3-аас доошгүй ширхэгийг ирүүлэх;
  • Гарал үүслийн бичиг;
  • Хэрэв гал унтраагууыг Монгол Улсад дахин цэнэглэсэн тохиолдолд MNS 6413-2013 стандартын дагуу хаяг, шошгыг бүрэн хийсэн байх;
  • Шинжилгээнд хамруулах хүсэлтэй MPZ, A, B, C төрлийн гал унтраах зориулалттай нунтаг бодис бүхий гал унтраагуурын цэнэгийн хэмжээ хүснэгтэд заагдсан хэмжээгээр байх ба мөн брус мод бэлтгэж ирүүлэх

Гал унтраагуурт цэнэглэсэн ГУБ-ын хэмжээ

Гал унтраагууртай хамт ирүүлэх брус мод

нунтаг٭,

кг

усан, агаар-эмульсын,

агаар-хөөсний٭٭, л

хладоны,

кг

Хэмжээ

Тоо

m=1

v<3 m≤2 40ᵡ5ᵡ5 см, 45 ш

m=2

v=3 m=3

m=4

50ᵡ5ᵡ5 см,

54 ш

m=3

v=4-6 m=5

m=6

50ᵡ5ᵡ5 см,

72 ш

m=4

m=5

v=7-9 m=7

m=8

63ᵡ5ᵡ5 см,

112 ш

m=6-7

v≥10 m≥9 73ᵡ5ᵡ5 см,

144 ш

m≥8 80ᵡ5ᵡ5 см,

180 ш