Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах, урамшуулах эрх зүйн орчноо шинэчиллээ

0

Гамшиг судлалыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын дорвитой бүтээл туурвих идэвх санаачлагыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах, урамшуулах зорилгоор  ОБЕГ-ын даргын 2010 оны 221 тоот тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах журам”, “Судалгаа шинжилгээ хийж ном гарын авлага гаргасан, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэсэн орон тооны болон гэрээгээр ажиллагсдад урамшуулал олгох журам”-ыг хүрээлэнгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ОБЕГ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах журам”, “Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад урамшуулал олгох журам” нэртэйгээр батлуулав.

Журамд орсон гол өөрчлөлтийн хувьд судлаачдын бүтээлийг үнэлэх, дүгнэх үзүүлэлт, шаардлагыг бүтээлийн төрөл тус бүрээр нарийвчилж, журмын хамрах хүрээг өргөжүүлж, шалгаруулалтанд нэр дэвшүүлэх боломжтой эрдэм шинжилгээний бүтээлийн төрлийг нэмэгдүүлж, шилдэг бүтээлийн эзэнд олгох шагналын хэмжээг өсгөсөнөөрөө онцлог ажээ.

Эдгээр журмууд нь цаашид эрдэм шинжилгээний ажлыг чанартай зохион байгуулах, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, тэдгээрийн ур чадварт нь тохирсон урамшуулал олгох чиглэлд баримтлах үндсэн баримт бичиг болох юм.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН