“Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

0

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 12-нд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Гамшгаас хамгаалах бодлогын онол, аргазүй, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт, цаашид сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж гаргах юм.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН