НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан гамшгийн эрсдэлийг бууруулах нэр томьёоны тайлбар

0

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА

Ерөнхий ассамблей                                                                                        2016 оны 12 дугаар сарын 1

70-1 хэсэг

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

Гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой шалгуур үзүүлэлт, нэр томъёоны талаар хэлэлцсэн нээлттэй засгийн газар хоорондын шинжээчдийн ажлын хэсгийн тайлан

Ерөнхий нарийн бичгийн газрын тэмдэглэл

Ерөнхий нарийн бичгийн газар нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 баримт бичгийн хэрэгжилтийн дэлхий нийтийн ахиц дэвшлийг хэмжихэд ашиглагдах шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах зорилгоорЕрөнхий ассамблейн 69/284 тоот тогтоолоор байгуулагдсан Нээлттэй засгийн газар хоорондын шинжээчдийн ажлын хэсгээс Тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг боловсруулах  Байгууллага хоорондын болон шинжээчдийн бүлгийн үйл ажиллагаатай уялдуулж, мөн “НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах газраас боловсруулсан гамшгийн эрсдэлийг бууруулах нэр томъёо 2009”-д орсон нэр томъёог шинэчлэн гаргасан Гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой шалгуур үзүүлэлт, нэр томъёог боловсруулсан тайланг танилцуулж байна.

  1. Танилцуулга
  2. Нэгдсэн үндэстний байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дэмжлэгтэйгээр гишүүн орнуудаас нэр дэвшсэн нээлттэй засгийн газар хоорондын шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг Ерөнхий ассамблейн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 69/284 тогтоолоор байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 баримт бичгийн хэрэгжилтийг олон улсын түвшинд хэмжих боломжит шалгуур үзүүлэлтийг оролцогч талуудын оролцоотойгоор боловсруулахад оршино. Уг тогтоолд энэхүү шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг борловсруулж буй Нээлттэй засгийн газар хоорондын шинжээчдийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдуулах,НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Шинжлэх ухаан, техникийн зөвлөх багаас санал болгосон “НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах газраас боловсруулсан гамшгийн эрсдэлийг бууруулах нэр томъёо 2009” нэр томъёоны шинэчилсэн найруулгыг харгалзан үзэх, мөн ажлын хэсгийн ажлыг 2016 оны 12 дугаар сард дуусгавар болгож, хэвлэгдсэн тайланг Ассамблейгаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон.
  3. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн хэмжээний зорилтуудын ахиц дэвшил, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийн талаарх Нээлттэй засгийн газар хоорондын шинжээчдийнажлын хэсгээс гаргасанзөвлөмжүүд

А. Дэлхийн хэмжээний долоон зорилт

Зорилт А. 2005-2015 онтой харьцуулахад 2020-2030 онд гамшгийн улмаас амь насаа алдагсдын 100,000 хүн тутамд ноогдох дунджийг бууруулах зорилт тавин 2030 он гэхэд амь насаа алдагсдын тоог бодитой бууруулах
А-1 /нэгдсэн байдлаар/ Гамшгийн улмаас амь насаа алдсан болон сураггүй алга болсон хүний тоо 100,000 хүн тутамд
А-2 Гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо 100,000 хүн тутамд
А-3 Гамшгийн улмаас сураггүй алга болсон хүний тоо 100,000 хүн тутамд
Энэ  нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн 15 дугаар зүйлд заасан байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, хүрээлэн буй орчны, технологийн болон биологийн гаралтай аюулаас үүссэн, их, бага цар хүрээ, давтамжтай, гэнэтийн болон удаан өрнөлтэй гамшгийн эрсдэлүүдэд хамаарна.

 

Зорилт B. 2005-2015 онтой харьцуулахад 2020-2030 онд гамшигт нэрвэгдэгсдийн 100,000 хүн тутамд ноогдох дунджийг бууруулах зорилт тавин 2030 он гэхэд нэрвэгдэгсдийн тоог бодитой бууруулах
В-1 /нэгдсэн байдлаар/ Гамшигт нэрвэгдсэн хүний тоо 100,000 хүн тутамд /шууд/
В-2 Гамшгийн улмаас гэмтэж бэртсэн болон өвчилсөн хүний тоо 100,000 хүн тутамд
В-3 Гамшгийн улмаас орон байр /гэр/ сүйдсэн хүний тоо
В-4 Гамшгийн улмаас орон байргүй, /гэргүй/ болсон хүний тоо
В-5 Гамшгийн улмаас амьжиргаагаа алдсан хүний тоо

 

Зорилт C. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уялдуулан 2030 он гэхэд гамшгийн улмаас учрах эдийн засгийн шууд хохирлын хэмжээг бууруулах
С-1 /нэгдсэн байдлаар/ Гамшгийн улмаас дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөхүйц эдийн засгийн шууд алдагдал
С-2 Гамшгийн улмаас хөдөө аж ахуйн салбарт үүссэн шууд хохирол

Хөдөө аж ахуй нь газар тариалан, мал аж ахуй, загас, загасны аж ахуй, үржүүлэг, ойн аж ахуй, түүнчлэн холбогдох байгууламж, дэд бүтцийг багтаадаг.

С-3 Гамшгийн улмаас бусад үйлдвэрлэлийн салбарт үүссэн эдийн засгийн шууд хохирол

Хөрөнгийг эдийн засгийн салбар, түүний дотор үйлчилгээ зэрэг олон улсын стандарт ангиллын дагуу салгаж болох юм. Улс орнууд эдийн засгийн хувьд хамааралтай чухал салбаруудынхаа талаар мэдээлэх ба үүнийг холбогдох метадата-аар илэрхийлж болно.

С-4 Гамшгийн улмаас орон сууцны хорооллын барилга, байгууламж эвдэрч гэмтсэнээс үүссэн эдийн засгийн шууд хохирол

Мэдээллийг оруулахдаа эвдэрсэн, сүйдсэн зэргээр ангилж болно.

С-5 Гамшгийн улмаас нэн чухал дэд бүтцэд учирсан эдийн засгийн шууд хохирол

Зайлшгүй тооцох шаардлагатай нэн  чухал дэд бүтцийн элементүүдийн талаархи шийдвэрийг гишүүн улсууд өөрийн онцлогт тохируулан тодорхойлж холбогдох метадата-доруулна.Хамгаалалтын дэд бүтэц, ногоон дэд бүтцийг холбогдох газарт багтаан оруулна.

С-6 Гамшгийн улмаас түүхийн дурсгалт газар, соёлын өвд учирсан эдийн засгийн шууд хохирол

 

Зорилт D. Гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулах замаар 2030 он гэхэд гамшгийн улмаас нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээ түүний дотор боловсрол, эрүүл мэндийн байгууламжид учрах хохирлыг бодитой бууруулах
D-1 /нэгдсэн байдлаар/ Гамшгийн улмаас нэн чухал дэд бүтцэд учирсан хохирол
D-2 Гамшгийн улмаас нурж сүйдсэн эмнэлэг, эрүүл мэндийн барилга, байгууламжийн тоо
D-3 Гамшгийн улмаас нурж сүйдсэн боловсролын байгууллагын барилга, байгууламжийн тоо
D-4 Гамшгийн улмаас нурж сүйдсэн чухал дэд бүтцийн байгууламжийн тоо

Зайлшгүй тооцох шаардлагатай нэн  чухал дэд бүтцийн элементүүдийн талаархи шийдвэрийг гишүүн улсууд өөрийн онцлогт тохируулан тодорхойлж холбогдох метадата-д оруулна.Хамгаалалтын дэд бүтэц, ногоон дэд бүтцийг холбогдох газарт багтаан оруулна.

D-5(нэгдсэн байдлаар) Гамшгийн улмаас үндсэн үйлчилгээ тасалдсан тоо
D-6 Гамшгийн улмаас боловсролын үйлчилгээ тасалдсан тоо
D-7 Гамшгийн улмаас эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсан тоо
D-8 Гамшгийн улмаас бусад үндсэн үйлчилгээ тасалдсан тоо

Тухайн гишүүн орон өөрийн онцлогоос хамаарч үндсэн үйлчилгээний элементүүдийг тодорхойлж  дагалдах метадата-д  тайлбарласан байна.

 

Дэлхийн хэмжээний зорилт E: 2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог бодитой нэмэгдүүлэх.

 

E-1

 

 

 

 

E-2

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигтэй уялдуулан батлан хэрэгжүүлж буйүндэсний түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитэй улс орнуудын тоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний түвшний стратегитэй уялдуулан батлан хэрэгжүүлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн стратегитэй засаг захиргаадын тоо.

 

Дэлхийн хэмжээний зорилт F: 2030 он гэхэд хөгжиж буй орнуудын энэхүү үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай, тогтвортой дэмжлэгийг үзүүлэх олон улсын хамтын ажиллагааг бодитой сайжруулах.

 

F-1

 

 

F-2

 

 

F-3

 

 

F-4

 

 

F-5

 

 

 

F-6

 

F-7

 

 

F-8

Үндэсний түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд үзүүлсэн олон улсын албан ёсны дэмжлэг, (хөгжлийн албан ёсны тусламж (ODA) болон албан ёсны бусад дэмжлэг)-ийн дүн

Үндэсний түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон талт хамтын ажиллагааны агентлагуудын оролцоо, олон улсын албан ёсны дэмжлэг (ODA ба бусад албан ёсны дэмжлэг)-ийн дүн

Үндэсний түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд үзүүлсэн олон улсын албан ёсны дэмжлэг (ODA ба бусад албан ёсны дэмжлэг)-ийн дүн

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай холбоотой технологийг дамжуулах болон солилцох хүрээнд үзүүлсэн олон улсын албан ёсны дэмжлэг (ODA ба бусад албан ёсны дэмжлэг)-ийн дүн

Хөгжиж байгаа орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи болон инновацийг нэвтрүүлэх, солилцох зорилгоор үзүүлсэн олон улс, бүс нутаг болон хоёр талт хамтын ажиллагааны хөтөлбөр, санаачлагын тоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын албан ёсны дэмжлэг (ODA ба бусад албан ёсны тусламж)-ийн дүн.

Хөгжиж байгаа орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахүйл ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улс, бүс нутаг болон хоёр талт хамтын ажиллагааны хөтөлбөр, санаачлагын тоо

Гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой статистикийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын, бүсийн болон хоёр талт санаачлагыг хэрэгжүүлсэн хөгжиж байгаа орнуудын тоо

 

Дэлхийн хэмжээний зорилт G: 2030 он гэхэд аюулын төрөл бүрийг эрт зарлан мэдээлэх систем, гамшгийн эрсдэлийн мэдээлэл, үнэлгээг ард иргэд хүртэх, ашиглах боломжийг бодитой нэмэгдүүлэх.

 

G-1

 

 

G-2

 

G-3

 

G-4

 

G-5

 

G-6

Олон төрлийн аюулын эрт зарлан мэдээлэх системтэй улс орнуудын тоо.

 

Олон төрлийн аюулын мониторинг болон урьдчилан мэдээллэх системтэй улс орнуудын тоо

Орон нутгийн засаг захиргааны нэгж болон үндэсний мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрт зарлан мэдээлэл авдаг 100,000 хүн тутамд ноогдох  хүний тоо

Эрт зарлан мэдээллийн төлөвлөгөөгөөр ажилладагорон нутгийн засаг захиргааны тоо.

Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн мэдээлэл, үнэлгээг хүн амд хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар иргэдэд түгээдэг улс орнуудын тоо

Эрт зарлан мэдээллийн дагуу нүүн шилжиж болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгаалагдсан өртөнгө болон эрсдэл өндөртэй хүн амын тоо.

 

Б. Үзүүлэлтүүдийг  хянаж, ашиглах нь

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхий дахины зорилтууд болон Тогтвортой Хөгжлийн  холбогдох зорилтуудын ахиц дэвшлийг хэмжих дэлхий нийтийнүзүүлэлтийг ашиглахад нь Гишүүн Орнуудад туслах зорилгоор Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газраас дараах ажлыг хэрэгжүүлж, ажлын зааварчилгаа өгөхийг хүссэн: Үүнд,

  1. Үндэсний засгийн газрын хариуцах алба, үндэсний гамшгийн эрсдэл бууруулах ажилтнууд, үндэсний статистикийн ажилтнууд, Эдийн засаг ба Нийгмийн Хэргийн Газар болон бусад холбогдох түншүүдтэй хамтран ажиллаж гамшигтай холбоотой мэдээлэл, статистик болон шинжилгээ судалгаанд зориулж хамгийн бага стандарт ба мета-өгөгдлийг боловсруулах;
  2. Холбогдох техникийн түншүүдтэй хамтран статистик өгөгдлүүдийг боловсруулах, шалгуур үзүүлэлтийг хэмжих аргачлалыг боловсруулах;
  3. Сендайн үйл ажиллагааны хүрээг хянах хоёр жил тутмын эхний мөчлөгт зориулсан бэлтгэл ажлыг хийх ба хяналтын үндсэн чиг шугамыг бий болгох үзүүлэлттэй холбогдуулан Өгөгдлийн бэлэн байдлыг хянахын тулд Гишүүн Орнуудын хүсэлтийн дагуу техникийн туслалцааг үзүүлэх;
  4. Сендай үйл ажиллагааны мониторингийн механизмын хяналтын систем ба үзүүлэлтийг турших ба танилцуулахад зориулсан техникийн зааварчилгааны материалыг бэлтгэх

Тус газраас дэмжигдсэн Гамшгийн Эрдэлийг Бууруулах Дэлхий Дахины Платформ ба Гамшгийн Эрдэлийг Бууруулах Бүсийн Платформ нь Сендай үйл ажиллагааны дэлхий дахины 7 зорилт болон Тогтвортой Хөгжлийн Зорилттой холбогдох гамшгийн эрсдэлтэй холбоотой зорилтуудын гүйцэтгэл рүү чиглэсэн үйл явцын хоёр жил тутмын үнэлгээг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно. Үндэсний платформын үүрэг мөн чухал байх болно.

Сендайн үйл ажиллагааныдэлхий дахины зорилт нь өгөгдлийг задруулахыг ил тод уриалдаггүй учир Сендайн үйл ажиллагааны 19-р параграф орлого, хүйс, нас  ба гамшгийн эрсдэлийг бууруулах чадваргүй байдал  гэх зэрэг хүчин зүйлүүдэд тусгай анхаарал хандуулахыг шаарддаг байна. Хуваагдсан өгөгдлийг цуглуулах нь Сендайн үйл ажиллагааг идэвхитэй гүйцэтгэхэд болон  Тогтвортой Хөгжлийн Зорилтын гамшгийн эрсдэлтэй холбоотой зорилтуудад хүрэхэд  туслана гэж үздэг.

Үүнтэй зэрэгцээд, мэдээлэл цуглуулах ба тайлагнахтай холбоотой Гишүүн Орнуудын төрөл бүрийн чадавхыг хүлээн зөвшөөрсөн, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой  үзүүлэлтүүд ба нэр томъёон дээр ажиллаж байгаа  нээлттэй засгийн газар хоорондын шинжээчийн ажлын хэсэг нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үзүүлэлтүүдийг бүх Гишүүн Орнуудад ашиглагдахуйц байх ёстой гэж онцолж үзсэн. Өгөгдлийг задлах  шаардлага өндөр байх үед үүнийг бүх Гишүүн Орнуудад тохиромжгүй байж магадгүй гэж тэмдэглэсэн бөгөөд тийм учраас холбогдох үзүүлэлтүүдэд тавьсан  шаардлага гэж тооцогдохгүй юм. Ажлын хэсэг нь Гишүүн Орнуудыг  орлого, хүйс, нас ба чадваргүй байдлаас үүсэлтэй гамшгаас шалтгаалсан гарз хохирлын талаарх мэдээллийг цуглуулах ажиллагааг үндэсний статистикийн ажилтнуудтай хамтран тохиромжтой байдлаар Албан ёсны Статистикийн Үндсэн Зарчмуудын дагуу сайжруулж эхлэх мөн хуваагдсан өгөгдлийг тайлагнаж эхлэхийг хөхиүлэн дэмжиж байгаа юм. Ингэж хийх, үндэсний чадавхыг бэхжүүлэхийн тулд  мөн Сендайн үйл ажиллагаанызорилт F –ийн дагуу үйл ажиллагаа явуулахыг уриалсан.

Сендайн үйл ажиллагааны дэлхий  дахины зорилтуудад чиглэсэн хэмжигдэхүүний санал болгосон үзүүлэлтийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг үнэлж байхдаа ажлын хэсэг  нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  арга зүй болон  шаардлагатай өгөгдлийг цуглуулахгүй байгаа орнуудад хамааралтай үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Сонголтот ба зорилтот гэж тооцогдсон эдгээр үзүүлэлтүүдийг дэлхий дахинд хэмжих ба хэрэглэх зорилгоор ажлын хэсэг сонгодоггүй.  Хэдий тийм боловч зарим Гишүүн Орнууд эдгээр үзүүлэлтүүдийг явцын үнэлгээгээ сайжруулахын тулд  шаардлагатай мэдээлэл бүхий тухайн  орнуудын үндэсний түвшинд хэрэглэж болохыг санал болгож байдаг. Тэд мөн Сендайн үйл ажиллагааныгүйцэтгэлийн цаашид хэлэлцэх болон тохиромжтой байдлаар гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой  бусад үндэстний тодорхойлсон холбогдох үзүүлэлтүүдийн талаар нэмэлт мэдээллээ газарт өгөх  нь чухал гэдгийг онцлон дурдсан.

Тус газраас гаргаж буй техникийн зааварчилгаагаар хангах статистикийн мэдээллийг боловсруулах болон шалгуур үзүүлэлтийг хэмжих арга нь  Тогтвортой Хөгжлийн Зорилт ба Сендайн үйл ажиллагааны хэрэгжилтийн хугацаанд улс орнуудын уг зорилго руу чиглэсэн ахицыг  тогтвортой хэмжих боломжийг олгоно. Улс орнууд үндэсний арга ба бусад хэмжилтийн ба тооцооллын аргуудыг хэрэглэхээр сонгож болно. Хэрэв арга зүй нь өөрчлөгдвөл мета-өгөгдлийн тогтвортой байдлыг хадгалж байхыг улс орнуудад зөвлөмжилсөн.

III. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай холбоотой нэр томъёоны тайлбар

Нэрвэгдэгч

Нэрвэгдэгч гэж аюулт үзэгдэлд шууд болон шууд бусаар өртсөн хүмүүсийг хэлнэ. Гэмтэж бэртсэн, өвчин эмгэгтуссан, эрүүл мэндийн хувьд хохирсон;нүүлгэн шилжүүлэгдсэн, нүүн суурьшсан, эсвэл хүмүүсийн амьжиргаа, эдийн засаг, бие махбодод шууд хохирол учирсанболон нийгэм, соёл, байгаль орчинд нөлөөлсөн бол;

Гамшгийн үр дагавараар эдийн засаг, нэн чухал дэд бүтэц, үндсэн үйлчилгээ, худалдаа, ажил эрхлэлт удаан хугацаагаар тасалдсан, хүний эрүүл мэнд, физиологийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн бол шууд бус нөлөөллөөр нэрвэгдэгч гэнэ.

Тайлбар: Хүмүүс шууд болон шууд бусаар гамшигт нэрвэгдэнэ. Тэдний амь нас,амьжиргаа, эрүүл мэнд болон эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчинд гамшгийн үр дагавар богино болон урт хугацаанд нөлөөлдөг. Сураггүй алга болсон, амь үрэгдсэн хүмүүсийг шууд нэрвэгдэгч гэж тооцно.

Сайжруулан барих

Гамшгийн дараа дэд бүтэц, нийгмийн тогтолцоог сэргээх, амьжиргаа, эдийн засаг, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, улс болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдийг нэгтгэх замаар гамшгийн дараах сэргээн босголт, сэргээн байгуулалт, нөхөн сэргээх үе шатуудыг ашиглах.

Барилгын норм, дүрэм

Хүмүүсийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангахад шаардагдах бүтэц, барилга байгууламж, материал, байршлын асуудлыг зохицуулах зорилготой холбогдох дүрэм, журмыг хэлнэ.

Тайлбар: Энэхүү ойлголтод барилгын норм, дүрмийн техникийн болон үйл ажиллагааны стандартуудыг хамруулан ойлгож болно. Эдгээр нь олон улсын туршлагад тулгуурласан бөгөөд үндэсний болон орон нутгийн нөхцөл байдалд нийцсэнбайх шаардлагатай.Хуулийгхэрэгжүүлэх тогтолцоо нь барилгын норм, дүрмийг үр дүнтэй хэрэгжүүлэхэддэмжлэг үзүүлдэг.

Чадавх

Чадавх гэдэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, удирдахын тулд байгууллага, нийгэм, олон нийтийн бүхий л давуу тал, шинж чанар, нөөцийг хослуулан ашиглахыг хэлнэ.

Тайлбар: Чадавх нь дэд бүтэц, байгууллага, институт, хүний мэдлэг, ур чадвар болон нийгмийн харилцаа, манлайлал, менежмент зэрэг хамтын шинж чанаруудыгагуулж болно.

Даван туулах чадавх

Даван туулах чадавх гэдэг нь хүн, байгууллага, системийн боломжит ур чадвар, нөөцийг ашиглан хүнд нөхцөл байдал, эрсдэл, гамшгийг удирдах чадвар юм.Даван туулах чадавх нь олон нийтийн мэдлэг ойлголт, нөөц, сайн менежментийг тайван цагт болон осол, хүнд нөхцөл байдал үүссэн үедтогтмол үргэлжлүүлэн явуулахыг шаарддаг. Даван туулах чадавх нь гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал оролцоотой.

Чадавхын үнэлгээ гэдэг нь бүлэг, байгууллага, эсвэл нийгмийн боломжит зорилтыг хүссэн зорилготой харьцуулж, өөрчлөх, бэхжүүлэх боломж байгаа эсэхийг тодорхойлох үйл явц бөгөөд цаашдын үйл ажиллагааны боломжит чадавх дахь дутагдалыг тодорхойлно.

Чадавхын хөгжил нь нийгэм, эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд нийгэм, байгууллага, хүмүүс өөрсдийнхөө чадавхыг системтэйгээрнэмэгдүүлж, хөгжүүлэх үйл явц юм.Чадавхыг хөгжил нь цаг хугацаа өнгөрөхөд чадавхыг бэхжүүлэх, тогтворжуулах бүхий л асуудлыг хамарч, чадавхыг бий болгох нэр томъёоны хүрээг өргөтгөх үзэл баримтлал юм. Үүнд  суралцах, төрөл бүрийн сургалт төдийгүй институц, улс төрийн мэдлэг, санхүүгийн нөөц, технологийн систем болон хөгжих орчинг бүрдүүлэх тасралтгүй хүчин чармайлт шаардагдана.

Бэлэн байдлын төлөвлөлт

Бэлэн байдлын төлөвлөлт гэдэг нь гамшгийн эрсдэлд дүн шинжилгээ хийж, цаг үеэ олсон, үр дүнтэй, зохистой хариу арга хэмжээ авахын тулд урьдчилсан зохицуулалт хийх менежментийн үйл явц юм.

Тайлбар: Тодорхой үүрэг хүлээж томилгоожсон байгууллагын үүрэг, нөөц,  мэдээлэл дамжуулалт, ажиллагааны зохицуулалтыг шаардлагатай цаг хугацаа, тухайн оролцогч бүрээр нь гаргасан арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах нөхцөлийг бэлэн байдлын төлөвлөлт хангана. Үүсч болзошгүй онцгой байдлын үед эсвэл аюултай үзэгдлийн цагийн байдалд суурилдаг тул гамшгийн үед үүсч болох асуудлыг шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах нөхцөлийг энэхүү төлөвлөлт нь талуудад олгоно. Бэлэн байдлын төлөвлөлт ерөнхий бэлэн байдлын чухал хэсэг юм. Бэлэн байдлын төлөвлөгөөг тогтмол шинэчилж, дадлага сургууль хийх хэрэгтэй.

Стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтэц

Нийгмийн болон олон нийтийн нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ үзүүлэх биет бүтэц, байгууламж, сүлжээ болон бусад хөрөнгийг хэлнэ.

Гамшиг

Хүн, эд хөрөнгө, эдийн засаг, хүрээлэн буй орчны аль нэгэнд нь эсвэл эдгээрт бүхэлднь хохирол, нөлөөлөл учруулахуйц аюултай үйл явдлууд өртөх байдал, эмзэг байдал, чадавхын нөхцөл байдалтай харилцан үйлчлэлцсэний улмаас ямар нэг хэмжээгээр нийгэм, олон нийтийн хэвийн үйл ажиллагаа ноцтой алдагдахыг хэлнэ.

Тайлбар: Гамшгийн нөлөө нь гэнэтийн болонхязгаарлагдмал шинж чанартай байдаг боловч ихэнх тохиолдолд урт хугацааны туршид үргэлжилж, өргөн хүрээг хамран тархдаг. Энэхүү нөлөө нь хүн ам болон нийгэм өөрийн нөөцөө ашиглан даван туулах чадавхаас хэтэрвэл тухайн улс болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн хүрээнд гадны эх үүсвэрээс тусламж авах шаардлагатай болдог.

Онцгой байдал нь зарим тохиолдолд гамшиг гэсэн нэр томьёотой ижил утгаар хэрэглэгддэг. Тухайлбал, биологийн болон технологийн аюул эсвэл эрүүл мэндийн онцгой байдлын нөхцөлд энэ нь олон нийт, нийгмийн үйл ажиллагаа ноцтой алдагдах нөхцөл үүсгэхгүй ч үүнийг аюултай үйл явдалд тооцдог.

Гамшгийн хохирол нь гамшгийн үед болон гамшгийн дараа үүсдэг. Гамшгийн хохирол нь ихэвчлэн тодорхой нэгж (орон сууц-м2, зам-км гэх мэт)-ээр хэмжигдэж, өртсөн газар нутаг дахь тухайн биет хөрөнгийн бүрэн болон хэсэгчлэн сүйрсэн байдал, амьжиргааны эх үүсвэрт учирсан хохирол болон суурь үйлчилгээний тасалдлаар илэрхийлэгдэнэ.

Гамшгийн үр дагавар гэж аюулт үзэгдэл, гамшгийн сөрөг нөлөө (жишээ нь, эдийн засгийн алдагдал) болон эерэг нөлөө (жишээ нь, эдийн засгийн үр ашиг)-г бүгдийг хамруулсан нийт нөлөөлөл юм. Энэхүү нэр томьёонд эдийн засаг, хүний болон хүрээлэн буй орчны нөлөөлөл, нас баралт, нэрвэгдэгсэд, өвчлөл зэрэг хувь хүний биеийн болон сэтгэл зүйн, мөн нийгмийн эрүүл мэндийн сөрөг нөлөөг хамааруулан ойлгоно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг (15 дугаар зүйл)-ийн зорилтоор дараах нэр томьёог дор дурдсан утгаар авч үзнэ:

  • Бага хэмжээний гамшиг: зөвхөн орон нутгийн хүн ам өртсөн бөгөөд тухайн өртсөн хүн амд тусламж үзүүлэх шаардлагатай гамшгийн нөхцөл байдлын хэлнэ.
  • Томоохон хэмжээний гамшиг: нийгэм бүхэлдээ өртсөн бөгөөд үндэсний болон олон улсын тусламж шаардлагатай гамшгийн төрлийг хэлнэ.
  • Олон тохиолддог болон цөөн тохиолддог гамшиг: ямар нэг гамшиг, түүний үр дагаврын дахин тохиолдох давтамж, тохиолдлын магадлалаас хамаардаг. Олон тохиолддог гамшиг байнга тохиолдсоноор олон нийт болон нийгмийг ноцтой байдалд хүргэдэг.
  • Удаан өрнөлтэй гамшиг нь урт хугацааны явцад аажмаар үүсч бий болдог гамшгийг хэлнэ. Ган, цөлжилт, далайн түвшин нэмэгдэх, халдварт өвчин гарах зэрэг нь удаан өрнөлтэй гамшигт хамаарна.
  • Гэнэтийн гамшиг гэж маш богино хугацаанд санамсаргүй байдлаар үүсдэг аюултай үйл явдлаас үүсдэг. Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, шар усны үер, химийн бодисын дэлбэрэлт, дэд бүтцийн осол, зам тээврийн осол зэрэг нь гэнэтийн гамшигт хамаарна.

Гамшгийн хохирлын мэдээллийн сан:

Гамшгийн тохиолдол, хор хөнөөл, хохирол, үр дагаврын талаар системтейгээр цуглуулсан бүртгэлийн багцыг хэлэх бөгөөд энэ нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хяналтын шаардлагад нийцсэн байна.

Гамшгаас хамгаалах менежмент:

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хэлнэ.

Тайлбар: Гамшгаас хамгаалах менежмент нь гамшгийн аюулыг бүхэлд нь бууруулах буюу бүхэлд нь арилгадаггүй, харин гамшгийн нөлөөллийг бууруулах, ”сайжруулан барих” зэрэг бодлогыг боловсруулж, бэлэн байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Аливаа төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд алдаа гаргах нь амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж, алдагдалд хүргэх магадлалтай.

Онцгой байдлын менежмент гэсэн нэр томъёо мөн хэрэглэгддэг бөгөөд гол төлөвнийтийг хамарсан эрүүл мэндийн ноцтой байдал үүсэн болон биологийн, технологийн холбогдолтой гамшиг, ослын аюулын үед гамшгаас хамгаалах менежментийг онцгой байдлын менежментээр орлуулж хэрэглэнэ. Хэрэв аливаа гамшиг, осол нь нийгэм эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд ноцтой байдлаар нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй тохиолдолдонцгой байдал болон аюулт үзэгдэлтэй холбоотой нэр томъёонууд нь их хэмжээг давхардаж хэрэглэгддэг.

Гамшгийн эрсдэл:

Гамшгийн эрсдэл гэж аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын харилцан үйлчлэлд үндэслэн тогтоосон тодорхой цаг хугацаанд ямар нэгэн тогтолцоо, нийгэм эсвэл олон нийтэд учирч болох амь насаа алдах, гэмтэж бэртэх, эд хөрөнгө эвдрэх, сүйрэх болзошгүй хохирлын магадлалыг хэлнэ.

Тайлбар: Гамшгийн эрсдэлийн тодорхойлолт нь аюулт үзэгдэл болон гамшгийг удаан хугацаанд бий болсон эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдлын үр дүн гэх ойлголт байдаг.Гамшгийн эрсдэл нь олон төрлийн болзошгүй хохирлыг тооцоолдог тул тоон хэмжээгээртодорхойлоход ихэнхдээ хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч  түгээмэл тохиолддог аюулын талаар болон хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлын талаар мэдлэгтэй байснаар гамшгийн эрсдэлийг аль болох өргөн хүрээг хамруулан үнэлж, ерөнхий зураглал гаргах боломжтой. Гамшгийн эрсдэл тохиолдох үеийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг авч үзэх нь чухал бөгөөд хүн амд эрсдэл болон эрсдэлийг үүсгэж буй хүчин зүйлийн талаар ижил ойлголтыг төрүүлэх шаардлагагүй.

Зөвшөөрөгдөх эрсдэл буюу хүлцэх эрсдэл нь чухал ойлголт бөгөөд энэ нь одоо байгаа нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, техникийн болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас нь хамаараад тухайн гамшгийн эрсдэл нь хүлээн зөвшөөрөх эсвэл хүлцэж болохуйц эсэхийг нь тодорхойлно.

Техникийн нэр томьёонд зөвшөөрөгдөх эрсдэлийг аюул учрах магадлал болон бусад хүчин зүйл дээр үндэслэж тогтоосон “Хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл” эсвэл дүрмээр зааж өгсөн хүлээн зөвшөөрөх түвшинд хүргэж систем, үйлчилгээ, хүн, эд хөрөнгөд учирч болох аюулыг бууруулах зорилгоор хийгдэх бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг тодорхойлох, үнэлэхэд мөн хэрэглэгдэнэ. 

Үлдэгдэл эрсдэл гэж тодорхой нэг газарт гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсаны дараа үлдсэн гамшгийн эрсдэлийг хэлэх ба үүнд чиглэсэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бий болгох шаардлагатай. Үлдэгдэл эрсдэл нь аюулгүй байдлын тор, эрсдэлийг шилжүүлэх арга зам зэрэг нийгэм, эдийн засгийн бодлоготой хамтатган өргөн утгаар нь авч үзэж бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, онцгой байдлын үйлчилгээний чадавхыг дэмжих, хөгжүүлэх байнгын хэрэгцээ байгааг харуулдаг.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ

Хүмүүс, эд хөрөнгө, үйлчилгээ, амьдрал ахуй, хүрээлэн буй орчинд аюул учруулж болох аюулд дүн шинжилгээ хийж, түүнд өртөх байдал, эмзэг байдлын төлөв байдалд нь үнэлэлт өгч гамшгийн эрсдэлийн мөн чанар, цар хүрээг тоон болон чанарын аргаар тодорхойлохыг хэлнэ.

Тайлбар: Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд аюулын байрлал, эрчим, давтамж, магадлал зэрэг техникийн үзүүлэлтүүдийг авч үзэж аюулыг тогтоох; газарзүйн болон нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хэмжээсийг агуулсан өртөх байдал, эмзэг байдлын дүн шинжилгээ хийх; болзошгүй эрсдэлийн цагийн байдлын хувилбаруудтай гамшгаас хамгаалах чадавхын үр дүнтэй байдлыг үнэлэх нь багтдаг.

Гамшгийн эрсдэлийн засаглал

Гамшгийн эрсдэлийг бууруулах болон түүнтэй холбоотой бодлогыг удирдан чиглүүлэх, зохицуулах болон хянах бодлого, эрхзүйн орчин,  механизм, институц, бусад зохион байгуулалтын тогтолцоог хэлнэ.

Тайлбар: Сайн засаглал нь одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, шинээр эрсдэл үүсэхээс сэргийлэх үйл ажиллагааг ил тод, оролцоотой, хамтран ажиллаж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Гамшгийн эрсдэлийн мэдээлэл

Хувь хүн, олон нийт, байгууллага, улс орнууд болон тэдгээрийн эд хөрөнгөтэй холбоотой аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхыг багтаасан гамшгийн эрсдэлийн бүх хэмжээсийн талаарх цогц мэдээллийг хэлнэ.

Тайлбар:Гамшгийн эрсдэлийн мэдээлэлд гамшгийн эрсдэлийг үүсгэх болон эрсдэлтэй гол хүчин зүйлийг ойлгоход шаардлагатай бүх төрлийн судалгаа, зураглал, мэдээлэл багтана.

Гамшгийн эрсдэлийн менежмент

Гамшгийн эрсдэлийн менежмент гэж шинээр гамшгийн эрсдэл үүсэхээс сэргийлэх, одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах болон үлдэгдэл/үлдсэн эрсдэлийг удирдах замаар гамшгийн хохирлыг бууруулах, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, стратегийн хэрэгжүүлэхийг хэлнэ.

Тайлбар:Гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаа нь ирээдүйд чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежмент болон засахад чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежмент, хохирлыг барагдуулахад чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежмент (үүнийг мөн үлдэгдэл эрсдэлийн менежмент гэх) гэсэн хоорондоо ялгаатай хэлбэрүүдтэй байдаг.

Ирээдүйд чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментүйл ажиллагаа нь  гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон шинээр үүсгэхгүй байхад чиглэгдэнэ. Ингэхдээ учирч болзошгүй  гамшгийн эрсдэлийг голлон авч үзэж, хэрвээ тухайн газарт гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ нь ирээдүйд гамшгийн эрсдэл үүсч болзошгүй гэдэгт анхаарлаа хандуулдаг.

Жишээ нь: Газар ашиглалтын төлөвлөлт, гамшигт тэсвэртэй усан хангамжийн систем.

Засахад чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаа нь хэдийн бий болсон болон яг одоо удирдах, бууруулах шаардлагатай гамшгийн эрсдэлийг хэрхэн арилгах, багасгахад чиглэдэг.

Жишээ нь: Дэд бүтцийг хүчитгэх, нэрвэгдсэн хүн ам болон эд хөрөнгийг нүүлгэх. 

Хохирлыг барагдуулахад чиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаа нь үр дүнтэйгээр бууруулж чадаагүй үлдэгдэл эрсдэлтэй нөхцөлд байгаа иргэд болон олон нийтийн нийгэм, эдийн засгийн даван туулах чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд бэлэн байдал, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа хамаарахаас гадна нийгмийн халамжийн бодлого, даатгал, давхар даатгал, төрийн гэнэтийн ослын сан зэрэг төрөл бүрийн санхүүгийн арга хэрэгслүүд мөн хамаардаг.

Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежмент нь орон нутагт гамшгийн эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхэд нэрвэгдэж болзошгүй хүн амыг оролцуулах ажиллагаа юм. Энэ хүрээнд аюул, эмзэг байдал, чадавхад хийсэн олон нийтийн үнэлгээ болон гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээн дэх олон нийтийн оролцоог хамааруулна.

Гамшгийн эрсдэлийн менежментэд орон нутгийн оршин суугч болон уугуул иргэдийг харгалзах гэдэг нь орон нутгийн гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд болон гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шинжлэх ухааны мэдлэгээс гадна тухайн орон нутгийн уламжлал, онцлог, зан заншлыг ашиглах, ач холбогдлыг нь онцлохыг хэлнэ.

Гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөөнь гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг бодитойгоор хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны тодорхой зорилт, зорилгуудын багц юм. Үүнийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг” болон холбогдох хөгжлийн төлөвлөгөө, нөөцийн хуваарилалт, хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй. Үндэсний хэмжээний төлөвлөгөө нь засаг захиргааны түвшин бүрт тохирсон үүрэг хариуцлагыг тодорхойлж, тэдгээрийн газар зүй, нийгмийн нөхцөл байдлуудад нийцсэн байх хэрэгтэй.Төлөвлөгөөнд шаардлагатай хугацаа, гүйцэтгэх үүргүүд, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхой тусгана. Боломжтой бол тогтвортой хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөтэй уялдуулж хийх нь зүйтэй.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нь шинээр эрсдэл үүсэхээс сэргийлэх, одоо байгаа эрсдэлийг бууруулах, үлдэгдэл эрсдэлийг удирдахад чиглэх ба эдгээр нь  гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулснаар тогтвортой хөгжилд хүрэх боломжийг бүрдүүлнэ.

Тайлбар:Гамшгийн эрсдэлийг бууруулах нь гамшгийн эрсдэлийн менежментийн бодлогын зорилтууд бөгөөд түүний зорилго, зорилт нь гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөгөөнд тусгагдана.

Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, стратеги тодорхой хүрэх зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт, хугацаа бүхий цаг хугацааны өөр өөр түвшинд хамаарахзорилго, зорилтыг тодорхойлдог.“Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг”-ийн зорилго бол гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, одоо байгаа эрсдэлийг бууруулах, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх зорилготой.

Дэлхий нийтээрээ НҮБ-аас тодорхойлсон гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжин, 2015 оны 03 дугаар сард “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг”-ийг баталсан. Энэхүү баримт бичигт ирэх 15 жилийн хугацаанд “Гамшгийн эрсдэл, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргаа, ард иргэд, бизнес, олон нийт, улс орны эдийн засаг, нийгэм, биет болон соёлын үнэт зүйл, хүрээлэн буй орчинд учрах хохирлын хэмжээг бодитой бууруулах”-аар зорьсон. 

Эрт зарлан мэдээллэх систем

Аюул тохиолдохоос урьтаж гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхой хугацаанд авч хэрэгжүүлэх боломжийг иргэд, олон нийт, төр засаг болон хувийн хэвшилд олгоход чиглэсэн аюулыг хянах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо болон бэлэн байдлын арга хэмжээ болон системийн нэгдсэн тогтолцоо юм.

Тайлбар: Үр дүнтэй “Тасралтгүй”, “Хүн төвтэй” эрт зарлан мэдээллийн систем нь өөр хоорондоо холбоотой 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. Системтэйгээр цуглуулсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тоо баримтууд дээр суурилсан гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг, 2. Аюул болон болзошгүй үр дагавруудыг илрүүлэх, хянах, дүн шинжилгээ хийх, урьдчилан таамаглах, 3. Магадлал, нөлөөллийн талаарх мэдээлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний сэрэмжлүүлгийг албан ёсны эх сурвалжаар тарааж, дамжуулах. 4. Зарлан мэдээллийг хүлээн авахтай холбоотой бэлтгэл бэлэн байдлыг бүх түвшинд хангах. Эдгээр өөр хоорондоо уялдаа холбоо бүхий бүрэлдэхүүн хэсгүүдийг салбаруудын болон бусад олон түвшний хүрээний үйл ажиллагаатай уялдуулан, системийг үр ашигтай ажиллуулах мөн тасралтгүй сайжруулалт хийх механизмыг нэвтрүүлэх хэрэгтэй. Эдгээрээс нэг бүрэлдэхүүн хэсэг бүтэлгүйтэх эсвэл зохицуулалт алдагдвал систем бүхэлдээ амжилтгүй болно. 

Олон төрлийн аюулын эрт зарлан мэдээллийн систем нь аюулууд  дангаараа, нэгэн зэрэг эсвэл дараалж, түүнчлэн тодорхой хугацааны туршид хуримтлагдаж, өөр өөр төрлийн нөхцөл байдлын дүнд үүсэн ижил төстэй юмуу өөр өөр төрлийн хэд хэдэн аюул болон нөлөөлөлд зориулагддаг.

Нэг болон хэд хэдэн аюулыг сэрэмжлүүлэх чадвар бүхий олон төрлийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем нь олон төрлийн аюулыг хянах, аюулыг оновчтой тогтоох, шинэчлэх олон янзын чадвар бүхий оновчтой зохицуулалт, чадавхын механизмыг бий болгосноор сэрэмжлүүлгийн найдвартай байдал болон үр нөлөөг нэмэгдүүлдэг.

Эдийн засгийн хохирол

Эдийн засаг дахь нийтнөлөөлөл нь эдийн засагт учирсан шууд болон шууд бус хохирлоос бүрдэнэ.

Эдийн засгийн шууд хохирол: Өртсөн газар нутагт байгаа бүрэн болон хэсэгчлэн сүйдсэн биет хөрөнгийн мөнгөн дүнг хэлнэ. Эдийн засгийн шууд хохирол нь бодит хохиролтой тэнцдэг.

Эдийн засгийн шууд бус хохирол: Хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлсэн нөлөөлөл болон эдийн засгийн шууд хохирлын улмаас эдийн засагт учирсан алдагдлын нийлбэрийг хэлнэ.

Тайлбар: Эдийн засгийн шууд хохиролд тооцогддог биет хөрөнгийн жишээ бол гэр орон, сургууль, эмнэлэг, худалдааны болон засгийн газрын барилгууд, тээвэр, эрчим хүч, цахилгаан холбоо, дэд бүтэц, бизнесийн хөрөнгүүд, үйлдвэрийн барилгууд, үр тариа, мал аж ахуй зэрэг бусад дэд бүтцийн үйлдвэрлэлүүд багтана. Мөн хүрээлэн буй орчны эд зүйл, соёлын өвийг багтааж болно.

Эдийн засгийн шууд хохирол нь үйл явдлын үеэр эсвэл үйл явдлын дараах эхний хэдхэн цагийн дотор тохиолддог ба сэргээн босгох зардал, даатгалын төлбөрийг тооцосны дараа үнэлгээг хийдэг. Эдгээр нь бодитой ба хэмжихэд харьцангуй хялбар байдаг.

Эдийн засгийн шууд бус хохиролд микро эдийн засгийн нөлөөлөл (бизнесийн зогсолтоос үүдэн орлого буурах гэх мэт), мезо-эдийн засгийн нөлөөлөл (байгалийн баялагт үзүүлэх нөлөөлөл болон нийлүүлэлт тасалдсанаас үүдэн орлого буурах, түр зуурын ажилгүйдэл гэх мэт), макро эдийн засгийн нөлөөлөл (үнийн өсөлт, Засгийн газрын өр, хувьцааны зах зээлийн үнийн сөрөг нөлөөлөл, дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт гэх мэт)-үүд багтана. 

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө

Хүмүүс болон эд хөрөнгийг хамгаалахын тулд аюулын үед, өмнө нь, эсвэл дараа нь аюулгүй газар түр хугацаагаар шилжүүлэх төлөвлөгөөг хэлнэ.

Тайлбар: Хүмүүс болон эд хөрөнгийг аюулын үед, эсвэл дараа нь, эсвэл өмнө нь аюулгүй газарт түр хугацаагаар шилжүүлэх шийдвэрийн бэлтгэл арга хэмжээнд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хамаарна. Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг эргүүлж авчрах мөн хоргодох байрны сонголтыг оруулж болно. 

Өртөх байдал/өртөнгө

Аюулд өртөх газарт оршиж буй хүмүүс, дэд бүтэц, барилга, үйлдвэрүүд болон бусад хүний биет хөрөнгийн байдлыг хэлнэ.

Тайлбар: Тухайн газарт байгаа хүмүүсийн тоо, эд хөрөнгийн төрлөөр өртөх байдлыг хэмжиж болно. Эдгээрийг ямар нэгэн аюулын эрсдэлийг тоогоор тооцоход тухайн газар оронд байгаа аюулд өртөж байгаа эд зүйлийн эмзэг байдал ба чадавхтай холбож авч үзэж болно. 

Эрчим багатай гамшгийн эрсдэл

Аюул багатай, өндөр давтамжтай аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг хэлэх бөгөөд хязгаарлагдмал аюул хамаарахгүй.

Тайлбар: Их давтамжтай гамшгийн эрсдэл нь ихэвчлэн үер, хөрсний гулгалт, шуурга, ган олон удаа давтагдан гардаг газарт байгаа эмзэг байдалтай хүн амын хувьд болдог. Ядуурал, хотжилт, байгаль орчны доройтол нь их давтамжтай гамшгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг.

Аюул

Хүний амь нас алдагдах, бэртэж гэмтэх, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эд хөрөнгийн хохирол, нийгэм эдийн засгийн хямрал, байгаль орчны доройтол үүсгэх үйл явц, үзэгдэл, хүний үйл ажиллагааг хэлнэ.

Тайлбар: Аюул нь байгалийн, хүний үйл ажиллагаа болон байгаль-нийгмийн хүчин зүйлээс үүсч болно.

Байгалийн аюулт үзэгдэл нь гол төлөв байгалийн үйл явц, үзэгдэлтэй холбоотой байдаг. Хүний үйл ажиллагаа болон сонголтоос шалтгаалан хүний хүчин зүйлийн аюул үүсдэг. Энэхүү нэр томьёонд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, үндэсний хууль тогтоомжоор зохицуулагддаг зэвсэгт мөргөлдөөний эрсдэл болон нийгмийн тогтворгүй, хурцадмал байдал зэрэг тохиолдлууд ордоггүй болно. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагааны хэд хэдэн хүчин зүйлүүдээс шалтгаалан байгаль-нийгмийн аюул үүсдэг.

Аюул нь гарал үүсэл болон нөлөөллөөрөө дан, дараалсан болон хосолсон байдлаар байж болдог. Бүх аюулыг байршил, эрчимшил, давтамж, тохиолдлын магадлалаар тодорхойлно. Биологийн аюулыг халдвар, хоруу чанар, нөгөө талаар эмгэг төрүүлэгчийн тун хариу үйлдэл, инкубацийн хугацаа, нас баралтын хувь, эмгэг төрүүлэгчийн дамжих байдлын тооцооллоор тодорхойлно.

Олон төрлийн аюул нь 1) тухайн нутаг оронд нүүрэлсэн олон томоохон аюулыг сонгох 2) хугацааны туршид гэнэт, дараалсан, эсвэл хуримтлагдах байдлаар үүссэн аюулт үзэгдлийн тодорхой тохиолдол болон харилцан хамааралтай нөлөөллийг авч үздэг. Аюул гэдэгт (Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээнд дурдагдсан) биологийн, хүрээлэн буй орчны, геологийн, ус цаг уурын болон технологийн үйл явц, үзэгдлүүд орно.

Биологийн гаралтай аюул нь органик гаралтай болон эмгэг төрүүлэгч бичил биетүүд, хордуулагч ба био идэвхтэй бодис зэрэг биологийн векторуудаас үүдэлтэй. Жишээ нь нян, вирус эсвэл шимэгчид, хортой ан амьтан, шавьжнууд, болон шумуул нь өвчин үүсгэгчийг тээдэг.

Хүрээлэн буй орчны аюул химийн, байгалийн болон биологийн аюулууд орж болно. Хүрээлэн буй орчны доройтол, агаар, ус, хөрсний физик, химийн бохирдлоос үүдэлтэй байдаг. Гэхдээ энэ ангилалд багтах олон үйл явц, үзэгдлүүд нь хөрсний доройтол, ойн доройтол, хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал, далайн түвшний өсөлт болон давсжилт зэрэг шиг бусад аюул, эрсдэлийн хүчин зүйл болдог.

Геологийн болон геофизикийн гаралтай аюул нь дэлхийн дотоод үйл явцаас үүдэлтэй. Жишээ нь, галт уулын идэвхжил болон ялгаруулалт, хөрсний гулсалт, чулуулгийн нуралт, гадаргын хагарал болон нуралт, шаврын урсгал зэрэг геофизикийн үзэгдлүүд орно. Эдгээр үйл явцад ус, цаг уурын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй. Цунамиг ангилалд оруулахад ихээхэн төвөгтэй. Учир нь далай доорх газар хөдлөлт болон геологийн бусад үзэгдлээс үүсдэг хэдий ч далай тэнгисийн эрэг орчмын устай холбоотойгоор энэхүү аюул нь тохиолддог.

Ус, цаг уурын гаралтай аюул нь агаар, ус, далай мандлуудаас үүдэлтэй. Жишээ нь тропикийн циклон (хуй салхи болон догшин хар салхи г.м), үер, гэнэтийн үер, ган, халалт болон хүйтэн жавар, далайн эргийн шуурга г.м. Ус, цаг уурын нөхцөл нь хөрсний гулсалт, ой, хээрийн түймэр, царцааны нүүдэл, халдварт өвчний дэгдэлт, хорт бодис болон галт уулын дэлбэрэлтээс үүссэн материал тархах, зөөгдөх зэрэг бусад аюул үүсэх нөхцөл болдог.

Технологийн гаралтай аюул нь технологийн болон үйлдвэрлэлийн нөхцөл, аюул осолтой үйл явц, дэд бүтцийн эвдрэл болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Жишээ нь үйлдвэрийн бохирдол, цөмийн цацраг, хортой хаягдал, далангийн эвдрэл, тээврийн осол, үйлдвэрийн дэлбэрэлт, гал түймэр, химийн бодис асгарах г.м. Технологийн гаралтай осол нь байгалийн аюулт үзэгдлээс шалтгаалан үүсч болно.

Аюулт үзэгдэлнь тухайн газарт тодорхой хугацаанд аюул тохиолдсоноор үүснэ.

Тайлбар: Ноцтой аюулын тохиолдол, эрсдэлийн хүчин зүйлс хосолсноор гамшгийн хэмжээнд хүрч болно.

Эрчим ихтэй/Эрчимтэй гамшгийн эрсдэл

Онц ноцтой эрсдэл бүхий, тохиолдох давтамж нь дундаас бага байх ихэнх аюулууд ордог.

Тайлбар: Эрчимтэй гамшгийн эрсдэл нь ихэвчлэн томоохон хотууд болон хүн амын нягтрал ихтэй газруудад хүчтэй газар хөдлөлт, галт уулын идэвхжил, үер, цунами, шуурга зэрэг бөгөөд энэ нь эрчимшил ихтэй аюулаас илүүтэйгээр аюулын эмзэг байдал ихтэй үед үүсдэг.

Аюулыг  бууруулах

Аюулт үзэгдлийн хор уршиг, нөлөөлөх аюулыг багасгах болон бууруулах.

Тайлбар: Аюулын хор уршиг, ялангуяа байгалийн аюулыг бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй ч тэдгээрийн цар хүрээ, хүндрэлийг олон төрлийн стратеги болон үйл ажиллагаагаар бууруулж чадна. Аюулыг бууруулах арга хэмжээнд инженерийн техник, аюулд тэсвэртэй барилга байгууламжийг хүрээлэн буй орчны болон нийгмийн бодлогыг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэргийг хамтатган авч үзнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогод “аюулыг бууруулах” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн үндэс болсон хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахыг хэлдэг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний платформ

Гамшгийн эрсдэлийг бууруулахаар хувь хүн, олон нийт, иргэний нийгэм болон олон салбар, тэдгээрийн хоорондын харилцаа, оролцооны удирдлага зохион байгуулалтыг хангасан үндэсний механизмын ерөнхий нэр томъёог хэлнэ.

Тайлбар: Үр ашигтай засгийн газрын зохицуулалтын форум нь үндэсний болон орон нутгийн түвшний оролцогч талуудтай байх бөгөөд үндэсний төвийн үүргийг гүйцэтгэдэг. Тус механизм нь үндэсний бүтцийн хэмжээнд тогтвортой, хүчирхэг байхын тулд хууль, дүрэм журам, стандарт, үйл ажиллагаанд түлхүүр элемент болон хариуцлагыг тусгаж өгөх ёстой. Үүнд эрх үүргийг тодорхой заах, гамшгийн эрсдэлийн мэдээлэлд мэдрэмжтэй, тоо баримтыг түгээх, хуваалцах замаар гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийн тайланг гаргах, олон нийтийн гамшгийн эрсдэлийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн салбар хоорондын харилцаа, уялдааг холбоог сайжруулах, үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн удирдлагын холбогдох бодлогын баримт бичигт тусгах гэх зэрэг орно.

Бэлэн байдал

Хариу арга хэмжээ авах, сэргээн босгох байгууллагууд, олон нийт, хувь хүнийг болзошгүй болон тохиолдсон гамшиг, ослын үр дагавраас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, сэргээх мэдлэг, чадавхыг дээшлүүлэх засгийн газрын үйл ажиллагааг хэлнэ.

Тайлбар: Бэлэн байдлын арга хэмжээ нь гамшгийн эрсдэлийн удирдлагын хүрээнд хийгддэг бөгөөд бүх төрлийн онцгой байдлын үед үр дүнтэй зохион байгуулалт, тогтвортой сэргээн босголтын хариу арга хэмжээ авахад шаардлагатай чадавхыг бий болгох ажил юм. Бэлэн байдал нь гамшгийн эрсдэлийн талаарх сайн дүн шинжилгээ, эрт зарлан мэдээллийн системтэй нягт уялдаатай байх бөгөөд үүнд болзошгүй үед ашиглах бэлэн байдлын төлөвлөгөө, тоног төхөөрөмж, хангамжийн нөөц, удирдлагын зохион байгуулалт, нүүлгэн шилжүүлэлт, олон нийтийн мэдээлэл, сургалт, хээрийн дадлага орно. Эдгээр нь албан ёсны бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүй, санхүүгийн чадвартай байх ёстой. “Бэлэн байдал” гэсэн нэр томъёо нь шаардлагатай үед шуурхай хугацаанд зохих хариу өгөх чадамжийг тодорхойлдог.  

Бэлэн байдлын төлөвлөгөө нь нийгэм, хүрээлэн буй орчинд заналхийлж болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн нөхцөл байдалд шуурхай, үр дүнтэй, зохих хариу үйлдэл үзүүлэх боломжийг урьдчилан тодорхойлсон төлөвлөгөө юм.

Урьдчилан сэргийлэх

Одоо байгаа болон шинээр үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагаа юм.

Тайлбар: Урьдчилан сэргийлэх (жишээ нь, гамшгаас урьдчилан сэргийлэх) гэдэг нь аюулт үзэгдлийн сөрөг нөлөөнөөс бүрэн зайлсхийх үзэл баримтлал, зорилгыг хэлдэг. Зарим гамшгийн эрсдэлийг арилгах боломжгүй ч урьдчилан сэргийлснээр эмзэг байдал, өртөлтийг бууруулан гамшгийн эрсдэлийг арилгах зорилготой юм.

Жишээлбэл, үерийн эрсдэлийг арилгахаар далан, суваг шуудуу барих, өндөр эрсдэл бүхий бүсэд газар ашиглалтын зөвшөөрөл олгохгүй байх, инженерийн зураг төслийг барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцоолох, өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх зэрэг орно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд аюулт үзэгдэл, гамшгийн үед болон дараа нь хоёрдогч аюул, тэдгээрийн үр дагавраас сэргийлэх ажлууд орно.

Сэргээн засварлах

Гамшигт нэрвэгдсэн нийгэм, олон нийтийг буцаж бүрэн хэвэнд оруулахад шаардагдах дасан зохицох чадвартай дэд бүтэц, үйлчилгээ, орон байр, техник хэрэгсэл, амьжиргаа зэргийг “өмнөхөөс илүү сайныг барьж байгуулах”, ирээдүйд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зарчмыг уялдуулан дунд болон урт хугацаанд дахин босгох, сэргээн засварлах ажил юм.

Сэргээн босгох

Гамшигт нэрвэгдсэн нийгмийн эдийн засаг, нийгэм соёл, хүрээлэн буй орчны капитал зэрэг амьжиргаа, эрүүл мэндийн асуудлыг “өмнөхөөс илүү сайныг барьж байгуулах”, ирээдүйд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зарчмыг уялдуулан  сэргээн засварлах, сайжруулах ажил юм.

Нөхөн сэргээх

Гамшигт нэрвэгдсэн нийгэм, олон нийтийн үндсэн үйлчилгээ, бүтэц зохион байгуулалтыг сэргээх ажиллагаа

Үлдэгдэл эрсдэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах ажил, онцгой байдлын хариу арга хэмжээ, сэргээн босгох чадавхтай ч зохицуулалт, зохион байгуулалтад ороогүй үлдсэн гамшгийн эрсдэлийг хэлнэ.

Тайлбар: Үлдэгдэл эрсдэлийн оролцоо нь яаралтай тусламжийн үйлчилгээ, бэлэн байдал, хариу үйлдэл болон сэргээн босгох үр дүнтэй чадавхыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, дэмжихийг шаарддаг бөгөөд аюулгүй ажиллагааны сүлжээ, эрсдэлийн шилжүүлэлтийн механизм зэрэг нийгэм эдийн засгийн бодлогын цогц хандлагын нэг хэсэг юм.

Гамшгийг даван туулах чадавх

Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндсэн бүтэц, үйл ажиллагааны хамгаалах, сэргээн засварлах замаар тохиолдсон гамшгийн аюулын үр дагаврыг даван туулах, шингээж авах, дасан зохицох, шилжүүлэх, сэргээн босгох ажлыг шуурхай, үр ашигтай зохион байгуулах чадвар юм.

Хор уршгийг арилгах

Гамшгаас өмнө болон гамшгийн үед, эсвэл дараахан нь амь нас аврах, эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшигт нэрвэгсдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангах үйл ажиллагаа.

Тайлбар: Гамшгийн хариу арга хэмжээ нь нэн даруй, богино хугацааны хэрэгцээнд чиглэгддэг бөгөөд заримдаа гамшгийн яаралтай тусламж гэж нэрлэдэг. Ашигтай, үр дүнтэй, шуурхай хариу арга хэмжээ нь эрсдэлийн мэдээлэлд тулгуурласан бэлэн байдлын ажиллагаанд тулгуурлах бөгөөд үүнд хувь хүн, олон нийт, байгууллага, улс, олон улсын хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах багтана.

Хариу арга хэмжээний бүтцийн элементэд ихэвчлэн онцгой байдлын үйлчилгээ, хувийн болон олон нийтийн хэвшил, олон нийт, сайн дурынхны оролцоог авч үздэг.

“Онцгой байдлын үйлчилгээ” нь онцгой байдал, гамшгийн нөхцөлд хүн болон эд хөрөнгийг авран хамгаалах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын чухал багц юм. Үүнд иргэний хамгааллын удирдлага, цагдаа, гал түймрийн үйлчилгээ зэргийг багтаадаг. Хариу арга хэмжээний болон сэргээн босгох үе шатын зааг хэсэг тодорхойгүй байдаг. Түр орогнох байр, усны хангамж зэрэг хариу арга хэмжээ нь заримдаа өргөжин сэргээн босгох үе шатанд хүрч болдог.  

Бэхжүүлэх/Хүчитгэх

Одоогийн бүтцийг аюулын хор нөлөөнд илүү тэсвэртэй, даван туулах чадвартай байхаар хүчитгэх, сайжруулах арга хэмжээ

Тайлбар: Бэхжүүлэлтэд тухайн аюул, аюулын нөхцөл байдлаас хамаарч бүтцэд учрах дарамт, бэхжүүлэлтийн ялгаатай хувилбаруудаас гарах зардал зэргийг авч үздэг. Ханыг зузаатгах, тулгуур баганыг хүчитгэх, хана дээврийг гангаар нэмж холбох, цонхонд хаалт суурилуулах, чухал байгууламж болон тоног төхөөрөмжийн хамгаалалтыг сайжруулах зэрэг нь бэхжүүлэх ажлын жишээ юм.

Эрсдэлийг шилжүүлэх

Гамшиг тохиолдсоны дараа өрх, нийгэмлэг, аж ахуйн нэгж, төрийн байгууллага зэрэг нь тодорхой эрсдэлийн санхүүгийн үр дагаврыг нэг талаас нөгөө талд албан ёсоор буюу албан бусаар шилжүүлэн, нөгөө талдаа нийгэм, эдийн засгийн үр өгөөж болон нөхөн төлбөр өгөхийг хэлнэ.

Тайлбар: Даатгагчаас тогтоосон эрсдэлийн хүрээнд тогтсон шимтгэлийг даатгагчид төлдөг даатгал нь эрсдэлийг шилжүүлэх хамгийн түгээмэл арга юм. Эрсдэлийн албан бусаар шилжүүлэх гэдэгт гэр бүл, олон нийтийн сүлжээ харилцан нэгэндээ мөнгө болон зээлээр тусламж үзүүлэхийг, албан шилжүүлэгт засгийн газар, даатгагч, олон талт банк, эрсдэл ихтэй аж ахуйн нэгжүүд томоохон тохиолдлуудаас учрах алдагдлыг даван туулах механизмыг бий болгохыг хэлдэг. Дээрх механизмд даатгал, давхар даатгал, гамшгийн бонд, болзошгүй нөхцөлийн зээл, нөөцийн сан  зэрэг багтах бөгөөд зардалд нь шимтгэл, хөрөнгө оруулагчийн хандив, хүүгийн хэмжээ, урт хугацааны хадгаламжууд орно.

Бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээ

Бүтцийн арга хэмжээнд аюулын болзошгүй нөлөөллөөс зайлсхийх, бууруулах барилга байгууламжийн ажил, эсвэл бүтэц, системийг инженерийн техник, технологиор аюулд тэсвэртэй, даван туулах чадвартай болгох ажлууд орно. Бүтцийн бус арга хэмжээ нь бодлого, хууль тогтоомж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, дадлага, боловсролоор дамжуулан мэдлэг, туршлагаар гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг юм.

Тайлбар: Бүтцийн түгээмэл арга хэмжээнд далан, үерийн хураамж, далай тэнгисийн давалгааны хаалт, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж,  хоргодох байр зэргүүд орно. Түгээмэл бүтцийн бус арга хэмжээнд барилгын норм, газар ашиглалтын төлөвлөгөөний хууль болон хэрэгжилт, судалгаа, үнэлгээ, олон нийтийн сургалтын хөтөлбөр, мэдээллийн эх үүсвэр зэргүүд багтана. Иргэний болон бүтцийн инженерийн хувьд “бүтцийн” гэсэн нэр томьёог зөвхөн даацын бүтэц гэж хязгаарлагдмал утгаар, бусад хэсгүүд болох ханын өнгөлгөө, дотоод засал зэргийг “бүтцийн бус”  гэж ойлгодог.

Гамшгийн эрсдэлд хүргэх суурь хүчин зүйлс

Өртөлтийн түвшин, эмзэг байдлыг нэмэгдүүлэх, эсвэл чадавхыг бууруулан гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх үйл явц, нөхцөл юм.

Тайлбар: Гамшгийн эрсдэлд хүргэх суурь буюу гамшгийн эрсдэлийн суурь хүчин зүйл нь ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, төлөвлөлтгүй бөгөөд хурдацтай хотжилт,  газар, хүрээлэн буй болон байгаль орчны удирдлага, зохион байгуулалтад хүн ам зүйн өөрчлөлт, гамшгийн эрсдэлийн талаар тусгаагүй бодлого, гамшгийн эрсдэлийн бууруулах хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих урамшуулал, зохицуулалт дутмаг байдал, хангамжийн төвөгтэй сүлжээ, технологийн хязгаарлагдмал байдал, байгаль орчны нөөцийн тогтворгүй ашиглалт, экосистемийг доройтол, цар тахал, халдварт өвчин зэрэг гамшгийн эрсдэлийн талаар дутмаг тусгаснаас үүдэлтэй.

Эмзэг байдал

Аюулын нөлөөлөлд хувь хүн, олон нийт, эд хөрөнгө болон системийн мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэх физик, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хүчин зүйл болон үйл явцын нөхцөл

Тайлбар: Хүмүүсийн аюулыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх эерэг хүчин зүйл нь “Чадавх”, “Бууруулах чадавх” юм.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН