“Гамшиг судлал, инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авна

0

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” онол, практик, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийн 2020 оны сүүлийн хагас жилийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Гамшиг судлал, инновац” онол, практик, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байх ба сэтгүүлийн журмыг энд дарж үзнэ үү.

Бүтээлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

 

Сэтгүүлийн зөвлөл

Цахим хаяг: nema.dri.mn@gmail.com

Утас: 51-262539: 99105587