Олон улсын ISO 22315:2018 стандартыг үндэсний стандарт болгох талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

0

Гамшиг судлалын хүрээлэн, “Тэнүүн Сэтгэмж” ХХК хамтран Олон улсын ISO 22315:2018 Олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалт-олон нийтийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх удирдамж стандартыг Монгол Улсын үндэсний MNS стандарт болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, “Тэнүүн Сэтгэмж” ХХК-ийн захирал Б.Хангай нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын ISO 22315:2018 Олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалт-олон нийтийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх удирдамж стандартыг Монгол Улсын үндэсний MNS стандарт болгох, нэвтрүүлэх, гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцох сургалт зохион байгуулах, зөвлөх, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах юм.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН