“Ажлын байрны хоол зүй, ундны усны зөв зохистой хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшилд суралцах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа

0

Гамшиг судлалын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа Иргэдийн хэрэглээний боловсролын төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Ажлын байрны хоол зүй, ундны усны зөв зохистой хэрэглээ амьдралын зөв дадал хэвшилд суралцах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар хэрэглээний сургагч багш Ц.Даваадагва Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчдад хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, эрүүл зөв хооллолт, ундны усны зүй зохистой хэрэглээний талаар хичээл зааж, ундны усны хүчил, шүлтийн тэнцвэржилт шалгах туршилт явуулан, харилцан мэдээлэл солилцлоо.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН