“Гамшиг судлал, инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авна

0

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” онол, практик, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийн 2019 оны сүүлийн хагас жилийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон салбарын алба хаагч та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Гамшиг судлал, инноваци” онол, практик, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино.

Сэтгүүлийн журмыг энэ холбоосоор орж үзнэ үү.

Бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Цахим хаяг: nema.dri.mn@gmail.com

Утас: 51-262539, 99105587

Сэтгүүлийн зөвлөл