Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт эхэллээ

0

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс  “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж эхлүүллээ.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилготой тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Тус сургалт нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II  бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор  батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалт зургадугаар сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН