Сорт сорилын хээрийн туршилтын тариалалтыг хийлээ

0

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэлээр ахлуулсан мэргэжилтнүүд Төв аймгийн Жаргалант сум дахь Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Мөн сорт сорилтын ажлын хүрээнд батлагдсан арга зүйн дагуу зусах буудайн эх орны 14, ОХУ-ын 2 сортын үрийн хээрийн туршилтын тариалалтыг хийлээ.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН