Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн 200 гаруй үзмэр дэлгэгдлээ

0

Хоймор нутаг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албаны үйл ажиллагаа, алба хаагчдын амжилт бүтээл, аймаг, орон нутгийн онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн  ойг тохиолдуулан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ын санаачлагаар зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд Хөвсгөл нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд, соёл, уламжлалын эд зүйлс болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга, гар урлал,  амжилт,  алдарыг танилцуулсан  нийт 200 гаруй  үзмэр дэлгэгдээд байна.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН