Оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

0

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвөөс Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, оюутан, залууст гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд МУИС, ШУТИС-ийн 40 орчим оюутан оролцож, “ахуйн болон ой, хээрийн түймрийн аюул”, “газар хөдлөлтийн аюул”, “химийн бодисын зохистой хэрэглээ” зэрэг сэдвээр танхимын сургалтад хамрагдсан юм.

Мөн энэ үеэр оюутнууд Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Химийн болон Галын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН