“ТАКББХ:Бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо

0

Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв, Төв Ази, Кавказын Биоаюулгүй байдлын Холбоо (ТАКББХ), “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төсөл хамтран Узбекистан улсын  Ташкент хотноо 2019 оны 03-р сарын 11-15-ны өдрүүдэд “ТАКББХ: Бэрхшээлийг даван туулах нь” олон улсын сургалт, хурлыг зохион байгууллаа. Хуралд Монгол Улсын Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү, Р53 төслийг Монголд хэрэгжүүлэгч нэгж,  сургагч багш нар болон зөвлөхүүдийн хамт амжилттай оролцлоо.

ОБЕГ-ыг төлөөлж  Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн химич-хүнс, үр тарианы шинжээч, ахлах дэслэгч, Р53 төслийн сургагч багш Э.Оюунгэрэл оролцлоо. Тус бага хуралд Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, ДЭМБ, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв, Олон улсын биоаюулгүй байдлын холбоо, ТАКББХ, дэлхийн ан амьтны эрүүл мэндийн байгууллага, Узбекистан, Монгол, Казахстан, Украйн, Молдав, Гүрж, Афганистан, ХБНГУ, Англи, Пакистан, Киргизстан,Тажикстан, Украйн улсын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Хуралд оролцогчид 2019 оны 03-р сарын 11-12-нд хоёр бүлэгт хуваагдан, биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлийн 8 сэдвээр сургалтад хамрагдав. 2019 оны 03 сарын 13-14-нд Төв Ази, Кавказын биоаюулгүйн холбооны бага хурлын үйл ажиллагаа болж үндсэн илтгэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломж, хууль тогтоомжийг уялдуулах, биохамгааллын асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилгын төслүүдийн үр дүн, бүс нутгийн хамтын ажиллагаа-сургалтууд, бүс нутгийн хамтын ажиллагаа-онцгой байдлын хариу арга хэмжээ сэдэвт нийт 8 салбар хуралдаанаар 54 илтгэлийг хэлэлцлээ.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН