Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлын хэсэг Хөвсгөл, Говь-Алтай аймагт ажиллалаа

0

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилгоор Хөвсгөл, Говь-Алтай аймагт 02 дугаар 27-оос 03 дугаар сарын 06-ны  өдрүүдэд ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг хийж гүйцэтгэсэн юм.