Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

0

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг Судлалын Хүрээлэн нь сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж, 2009, 2012, 2015 онуудад Стандарт хэмжил зүйн газраар тус тус итгэмжлүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Цаашид нэвтрүүлсэн чанарын стандартыг өргөжүүлэх зорилгоор “Дат Консалтинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 14001, ISO 45001) стандарт, сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын  чиглэлээр сургалт зохион байгуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах юм.

Мөн гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 14001, ISO 45001) стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд мэдээлэл сурталчилгаа хийх, арга зүйн зөвлөмжөөр хангах, дотоодын болон гадаадын олон улсын холбогдох байгууллагуудтай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.