Алба хаагчид 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа

0

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл алба хаагчидтай 2019 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулав.

Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл алба хаагч нарт хандан төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж, 2019 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлэн ажиллахыг үүрэг болгон ажлын амжилт хүслээ.

Гамшиг судлалын хүрээлэнгээс 2019 онд:

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  2. Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх

            гэсэн 2 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.