Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг батлалаа

0

Засгийн газрын  2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам” батлагдан гарсан.

Тус журмаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд хийсэн дүн шинжилгээний тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний шинжээч, шинжээчийн багийн үйл ажиллагааг зохицуулахаар заасны дагуу “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг Монгол Улсын Шадар сайдаар батлууллаа.

Журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэхээс гадна гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.