Төсөл, хөтөлбөр

• БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх төсөл”, 2006-2007 он
• Олон улсын атомын энергийн газартай хамтарч “Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах олон улсын загвар төсөл /RAS-035/”, 2006-2007 он
• Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газрын санхүүжилтээр “Галын лабораторийг шинэчлэх төсөл”, 2006-2007 он
• Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Япон улсын Агаар сансрын судалгаа, шинжилгээний газар (JAXA)-ын тусламжаар “Хиймэл дагуул, сансрын технологи, холбоо мэдээллийн технологийг ашиглан бүс нутгийн гамшгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх “Виндс” антенныг суурьлуулах” төсөл, 2010 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх арга технологийн судалгаа” төсөл, 2010-2011 он
• НҮБ-ын захиалгаар “Гамшгийн дараах хохирлын үнэлгээ хийх, хэрэгцээг тодорхойлох арга зүй” төсөл, 2011 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн стратегийн эрсдэлийн үнэлгээ, таамаглал” төсөл, 2010-2012 он
• БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх нэмэлт төсөл”, 2014-2015 он
• Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарсан “Улаанбаатар хотын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд нэн чухал дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг уялдуулах нь: Асуудал ба шийдэл” төсөл, 2018 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр “Хээрийн түймрийг эрт илрүүлэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зарим асуудал” төсөл, 2018-2020 он
• Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл 2016-2019 он