Мэндчилгээ

Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.
Юуны өмнө, Гамшгаас хамгаалах салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийн офицер, ахлагч нар, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсдад болон бидэнтэй хамтран ажилладаг үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Өнөөдөр хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны оруулж буй хувь нэмэр улам бүр өсөн нэмэгдэж, энэ нь тэдгээр орнуудыг хөгжлийн өндөр түвшинд байлгах баталгаа болж байна.
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд Монгол улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шинжлэх ухаанд тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах арга замыг судлан, түүний үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэн ашиглахад чиглэдэг.
Гамшиг судлалын хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр 2005-2017 онд 92 судалгааны ажлын тайлан, 57 ном, гарын авлага, нийт 93 (дотоодод 68, гадаадад 25) эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.
Гамшиг судлалын хүрээлэнгийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа бататган, цаашид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжих бодлогын баримт бичгүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжин ажиллах болно.
Эрдэм номын ариун үйлс үргэлж дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.

Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл