Бидний тухай

Гамшиг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь 2005 оноос эдүгээ хүртэл гамшгийн үзэгдэл шинж чанар, түвшин-гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт-гамшиг судлалын шинжлэх ухаанд дэвшилтэт арга барил, технологи, инноваци нэвтрүүлэх, хөгжүүлэх-улсын нөөц судлал, түүх судлалыг хөгжүүлэх чиглэлээр өргөжин тэлсээр байна.

Энэ хүрээнд:

  • Гамшиг судлалын чиглэлээр суурь болон хавсарга судалгааны ажил явуулах, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийг уялдуулах, инновацийг хөгжүүлэх
  • Лабораторийн туршилт, шинжилгээ хийх, гамшгийн голомтод лабораторийн хяналт тавих, хор уршгийг арилгах ажиллагааг мэргэжил аргазүйгээр хангах
  • Онцгой байдлын байгууллагын түүх судлалыг хөгжүүлж, албаны давтагдашгүй онцлогийг харуулсан музейн үзүүллэгээр нийгэмд үйлчлэх
  • Судлаач, эрдэм шинжилгээний ажилтны ур чадварыг дээшлүүлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Судалгааны ажлынхаа үр дүнгээр иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд судалгааны байгууллага, иргэний нийгэм болон дээд боловсролын байгууллагуудтай идэвхтэй түншлэх.

Бүтэц