Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ

Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ

Их Британид анх илэрсэн халдварлах чадвар өндөртэй, Covid-19-ийн шинэ хувилбар “B.1.1.7” АНУ-д анх удаа бүртгэгджээ. Тодруулбал, Колорадо мужийн оршин суугч 20 гаруй насны эрэгтэйгээс уг вирус илэрсэн байна. Гэхдээ тухайн өвчтөн нь ойрын хугацаанд гадаадад зорчоогүй тул хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Covid-19-ийн шинэ хувилбар мэдэгдэлгүйгээр хүн амын дунд тархсан байх өндөр магадлалтай байгаа юм байна. “B.1.1.7” гэж нэрлэгдэж байгаа шинэ хувилбар нь энгийн Covid-19-өөс 70 хувиар хурдан халдварладаг ба дэлхийн 17 оронд илрээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-ын засаг захиргаа Их Британиас ирэх зорчигчдоос Covid-19-гүйгээ нотлохыг шаардах болсон байна. Өөр хэд хэдэн улс орон Их Британийн иргэдийг хүлээн авахаа зогсоогоод буй юм.

Эх сурвалж: AP, CNN

Share :