"Эрдмийн зөвлөл"-ийн хурлыг цахимаар зохион байгууллаа.

Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа. 

Эрдмийн зөвлөлийн хурлаар дараах судалгааны ажлуудыг хэлэлцүүллээ. Үүнд:

1.    “Хээрийн түймрийг эрт илрүүлэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зарим асуудал” судалгааны ажлын эцсийн тайлан;


2.    “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах арга зам” судалгааны ажлын эцсийн тайлан;


3.    “Коронавируст халдвар (ковид 19)-ын цар тахлын үед үндэсний түвшний удирдлага, зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлага, сургамж, анхаарах асуудал” судалгааны ажлын явцын тайлангуудыг хэлэлцүүллээ.