БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгууллаа.

БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Бүгд Найрамдах Солонгос улсын Галын хүрээлэнгийн “Галын тоног төхөөрөмж үйлдвэрийн төв”-ийнхэнтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ph.D, хурандаа Ж.Амгалан, ОБЕГ-ын БЗХАГ-ын хөгжлийн бодлого төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Г.Ган-Эрдэнэ, ГСХ-ийн Инновацын төвийн дарга, хошууч П.Чимэдцэрэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, ахмад Э.Энхбат, галын инженер-судлаач, ахлах дэслэгч Д.Балжинням болон БНСУ-ын Галын хүрээлэнгийн “Галын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн төв”-ийн захирал Gunwoo Lee тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Талууд нь 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санал солилцож, санамж бичгийг шинэчлэх, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахаар боллоо