“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хүлээн авна

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хүлээн авна

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” онол, аргазүйн сэтгүүлийн 2021 оны сүүлийн хагас жилийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхнийг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.

            Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Гамшиг судлал, Инновац” онол, практик, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна. Сэтгүүлийн журмыг энд дарж үзнэ үү.

Бүтээлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Цахим хаяг: nema.dri.mn@gmail.com

Утас: 51-263543, 99039012