ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 2021 ОНЫ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 2021 ОНЫ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Эрдмийн зөвлөлийн хурлаар 2021 онд тус хүрээлэнгээс боловсруулахаар төлөвлөсөн “Гамшгаас хамгаалах бодлого ба стратеги”, “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах арга зам”, “Гамшгийн үед түр ашиглах байрны өнөөгийн байдал”, “Усны ослын эрсдэлийг бууруулах судалгаа”, “Алба хаагчдын сэтгэл зүйн байдалд хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтад дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломж” зэрэг суурь болон захиалгат нийт  6 судалгааны ажлын сэдэв, сэдвийн төлөвлөгөө, бүтцийг хэлэлцүүлж батлууллаа.


ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Share :