“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтад оролцохыг урьж байна

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” шинжлэх ухаан,  танин мэдэхүйн цахим сургалтад оролцохыг урьж байна


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7хоногийн Лхагва гарагийг улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласантай холбогдуулан иргэд, олон нийтэд Монгол орны газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюул, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг сайжруулах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газарОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах гэжбайна. 

Тус сургалтад сонирхсон иргэд, олон нийт нээлттэй оролцох боломжтой бөгөөд https://worldvision.zoom.us/j/91676889903 цахим холбоосоор холбогдон бүртгүүлж оролцох юм.

Сургалтын хөтөлбөр, сургалтад оролцоход анхаарах зөвлөмжтэй доорх хаягаар орж танилцана уу.

  

  Үзэх:

  • Сургалтын зөвлөмж PDF  
  • Цахим-сургалтын хөтөлбөр PDF

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН