Шороон шуурга Өмнөд Солонгост хүрлээ

Шороон шуурга Өмнөд Солонгост хүрлээ

Монгол, Хятадыг дайрсан шороон шуурга Өмнөд Солонгост хүрчээ. Маш хүчтэй шар шороон шуурга Мягмар гарагийн өглөөнөөс эхлэн Өмнөд Солонгосыг бүхэлд нь нөмөрч эхэлсэн байна.

Агаар дахь PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй тоосонцрын нягтрал зарим бүс нутагт шоо метр тутамд 145 микрограмм хүрсэн байна. Энэ нь аюулын дунд зэргийн түвшинг зарлахад хангалттай хэмжээний үзүүлэлт аж. 

Шороон шуурга Хятадын Өвөр Монгол, Монголын говийн бүс нутгаас Өмнөд Солонгост хүрсэн гэж тус улсын Байгаль орчны яамнаас  мэдээлж буй бөгөөд оршин суугчдаа шороон шуурганы аюулаас сэрэмжлүүлж буй юм.

Тоосны нарийн ширхэгтэй тоосонцор нь янз бүрийн өвчин үүсгэж, дархлаа сулраадаг тул амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй өвчтөнүүд, өндөр настан, хүүхдүүдийг гадаа гарахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагууд уриалжээ.

Эх сурвалж: KBS World Radio

Share :