Бельги улсад IV түвшний онцгой байдал зарлалаа

Бельги улсад IV түвшний онцгой байдал зарлалаа

Бельги улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан энэ сарын 19-нөөс ирэх 11 дүгээр сарын 1-ний хооронд дөрөвдүгээр түвшний онцгой байдал зарлалаа. Энэ хугацаанд доорх хязгаарлалтуудыг чанд мөрдөхөөр шийдвэрлэжээ. Үүнд:

  • зайнаас буюу гэрээс ажиллах,
  • шөнийн 00.00 – 05.00 цагийн хооронд гэрээс гарахгүй байх,
  • олон нийтийн газар нэг дор 4-өөс дээш хүн цугларахгүй байх,
  • зоогийн болон цайны газрууд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үйлчлүүлэгч хүлээн авахгүй, 22.00 цаг хүртэл захиалгаар үйлчлэх,
  • дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллах, 20.00 цагаас хойш согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй,
  • спортын арга хэмжээг 200-ээс илүүгүй үзэгчтэй зохион байгуулна.

Бельгийн Засгийн газраас 14 хоногийн дараа дээрх шийдвэрт өөрчлөлт оруулах эсэхээ хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын нийт 240 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 10 мянган хүн амиа алдаж, 21 мянган хүн эдгэрчээ. 

Share :