Бүтээлийнхээ дээжийг гардуулан өглөө.

Бүтээлийнхээ дээжийг гардуулан өглөө.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Үндэсний төв номын сан, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, ШУТИС, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, мөн сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд  бүтээлийнхээ дээжээс өргөн барьлаа.



Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор судалгааны ажлын эмхэтгэл, ном товхимлын дээж зэрэг 19 нэр төрлийн 500 ширхэг номыг  хүлээлгэн өглөө.