"Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

"Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээ

 

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлст хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй гамшиг судлалын үе үеийн эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэндээ Гамшиг судлалын хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!

Эрдэмтэн судлаач та бүхний судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологи, инноваци нь Үндэсний аюулгүй байдлыг хангах, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны стратеги, улс орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Та бүхний улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  эрдэм номын  тань зам гэрэлтэй дардан  байж,  улам ихийг бүтээх их үйлсэд нь  өндөр амжилт гаргахыг хүсье!

 

 

 

Эрхэм баян эрдэм ухаан, ариун цагаан номын

үр өгөөж эгнэгт арвижин бадраг.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН