Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу “ЗӨВХӨН ХАМТДАА…БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” уриан дор тэмдэглэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг   “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу  “ЗӨВХӨН ХАМТДАА…БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА”  уриан дор тэмдэглэж байна.

          Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг 2009 оноос эхлэн жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшиг судлалын хүрээлэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийн удирдлага зохион байгуулалт, эрсдэлийг бууруулах, үнэлгээний арга, аргачлалыг боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааны талаар шинжлэх ухааны үндэстэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж ирсэн.

Тус хүрээлэн нь 2009-2021 оны байдлаар гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нийт 20 удаа, Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 1 удаа тус тус зохион байгуулж, ном гарын авлага, эмхэтгэл 70 гаруй, судалгааны ажлын тайлан 100 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл дотооддоо 120 гаруй, гадаад хэл дээр 50 гаруй хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2021 оны 9 дүгээр сард МУЗН-тэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдвээр онол практикийн бага хурлыг зохион байгуулан явуулж, хурлаас гарсан зөвлөмжийг холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн ажиллаа.