КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ТАХАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЯПОН УЛСЫН NHK ТЕЛЕВИЗИЙН СУВГААР БЭЛТГЭН ХҮРГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ТАХАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЯПОН УЛСЫН NHK ТЕЛЕВИЗИЙН СУВГААР БЭЛТГЭН ХҮРГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

/Мэдээг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр

NHK телевизээр нэвтрүүлсэн байна./

 

Тус нэвтрүүлгээр Коронавируст халдвар (Covid-19)-ын тахалтай хэрхэн тэмцэх стратегийг  хиймэл оюун ухааныг ашиглан 200 мянга гаруй Коронавируст халдвартай холбоотой эрдэм  шинжилгээний өгүүлэлд дүн шинжилгээ хийжээ.

Бид бүгдийн олж мэдэхийг хүссэн “Цаашид Коронавируст халдвар (covid-19)-ын тахлын нөхцөл байдал хэрхэн өрнөх вэ?”, “Covid-19-ын эсрэг үр дүнтэй вакцин болон эм, эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг гарган авч чадах эсэх”, “Маскаа бид хэзээ тайлж болох вэ?”  зэрэг олон олон асуултад хэрхэн хариулж, дүгнэснийг эндээс үзээрэй.

Дүн шинжилгээ хийхдээ эрдэм шинжилгээний өгүүлэлд хиймэл оюун ухааныг ашиглан олон давтамжтай давтагдсан үгийг онцлон үзэхэд жагсаалт дараах байдлаар гарчээ. Үүнд:

1.    Агаарын хэм /Температур/

2.    Агаарын чийгшил

3.    Витамин Д

4.    Нас

5.    Газарзүйн байршил гэх мэт хүчин зүйлс коронавирусын амьдрах хугацаа болон вирусээр халдварлахад ихээхэн нөлөөлж байна гэж дүгнэснээс зарим хэсгийг дараах байдлаар тайлбарласан байна.

 

Агаарын хэм, агаарын чийгшил

Зуны улиралд агаарын хэм 35 -ийн дулаан, агаарын чийгшил 60 байхад Коронавирусын амьдрах хугацаа хамгийн ихдээ 2 цагаас илүүгүй байна. Харин сэрүүн үед буюу агаарын хэм 24 хэмийн дулаан, агаарын чийгшил 20 байхад Коронавирусын амьдрах хугацаа 15 цаг орчим үргэлжлэх боломжтой гэжээ.

Эндээс агаарын хэм бага, чийгшил бага хуурай сэрүүн орчинд вирусын амьдрах хугацаа уртсаж, халдварлах эрсдэл нэмэгдэж байна.

            Өөр нэг илтгэлд 2020 оны өвөл БНХАУ-ын 30 хотод халдварын нөхцөл байдал болон тухайн үеийн агаарын хэм, агаарын чийгшлийн хоорондын хамаарлыг нарийвчлан шинжлэн үзсэн байна. Ингэхэд агаарын хэм 1 -ээр буурахад халдвар 56-132%-иар, агаарын чийгшил 1%- буурахад  12-28%-иар тус тус халдварын тоо нэмэгдсэн гэж дүгнэжээ.

2020 оны 06 дугаар сард Лондоны их сургуулиас 2020-2021 оны өвлийн улиралд Коронавируст халдварын нөхцөл байдлыг улс бүрийн өндөр настны тоо, хүндрэх магадлалтай хүний тоо зэргээр их байх урьдчилсан таамаг гаргаж, газрын зураг дээр өнгөөр ялган үзүүлжээ. Эндээс харахад 2020-2021 оны өвөл баруун европ, америк зэрэг орныг тод улаан буюу Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд  байх орнуудыг таамаглалыг гаргасан байна.

Коронавируст халдварын улмаас хүндрэх, нас баралтын түвшин зүүн өмнөд азийн орнуудад америк, баруун европын улс орноос эрс бага байгааг дараах онцлог байдлаар тайлбарлажээ.

Ковид-19 ба Неандертал ген

“Nature” сэтгүүлийн 2020 оны 11 дүгээр сарын дугаарт нийтлэгдсэн илтгэлд  Неандертал гентэй хүнд Коронавирусын халдварын хүндрэл 3 дахин илүү үүсэх магадлалтай гэж үзжээ.

Неандертал гентэй хүний тархан амьдардаг бүс нутгийг газрын зурагт харуулахын зэрэгцээ вирусын тархалт өндөр бүс нутагт өндөр байна. Мөн өмнөд азид 2 хүн тутамын 1, европод 6 хүн тутмын 1 нь хүндэрсэн бол зүүн өмнөд азид тус үзүүлэлт харьцангуй бага байгааг Неандертал гентэй холбон тайлбарласан байсан нь үнэхээр сонирхол татаж байна.

 

Ковид-19 ба бусад саармагжуулах хүчин зүйлс

 

Улирлын ханиадны дархлаа

Олон илтгэлд хүний биед вирус нэвтэрсний дараа дархлааны эсүүд, эсрэг биет тодорхой хугацаанд халдварлах эсвэл хүндрэхээс хамгаалдаг тухай бичсэн ба энгийн ханиад тусаж, улирлын ханиадны дархлаа тогтсон хүн Коронавирусын эсрэг биеттэй болж байгаа нь Ковидоор хүндэрсэн хүний 4.8%-ийг эзэлж байгааг дурдсан.

 Эндээс улирлын ханиадны дархлаа нь ковидын эсрэг дархлааг илүү үүсгэж, хүндрэх эрсдэлийг багасгаж байна гэж үзжээ. Ингээд хүн амын  ковидын эсрэг  дархлаа харилцан адилгүй байгаад Япон улсын Токиогийн их сургуулийн эрдэмтдийн баг 50 орчим хүний цусанд шинжилгээ хийхэд 75 %-д нь эсрэг биет үүссэн байгааг тодруулсан байна.

 

Маскны хэрэглээ

Нэгэн сонирхолтой судалгаагаар эмнэлгийн нөхцөлд 37 хүн үргэлж маск зүүж байгаад 7 хоногийн дараа ковид тусахад 12 хүн шинж тэмдэг илрээгүй, маск зүүгээгүй байхад ердөө 20% -д шинж тэмдэг илрэхгүй байсан бол маск зүүсэн тохиолдолд 92% -д шинж тэмдэг илрээгүй байна. Эндээс маскны хэрэглээ шинж тэмдэггүй хөнгөн ковид тусах, ковидын эсрэг биет үүсдэг байна. Мөн масктай тохиолдолд хүний биед нэвтрэх вирусын тоо бага, хөнгөн буюу шинж тэмдэггүй, хүний өөрийн эсрэг биет вирусыг устгаснаар эсрэг биетийг үүсгэж байна гэж дүгнэсэн. Иймд маск зүүснээр ковид туссан ч шинж тэмдэг бага илрэх, хүний өөрийн эсрэг биет үүсэх ач холбогдолтойг дүгнэсэн

Тус нэвтрүүлэгт оролцсон дэлхийн шилдэг 12 эрдэмтэд дараах байдлаар хариулжээ. Үүнд:

-       Энэ өвөл буюу 2020-2021 оны өвөл халдварын тоо эрс өсөх, халдварын хүндрэл ихсэх, нас баралт өндөр байхаар байна.

-        Уушгины үрэвслийн эмчилгээний дараа сэтгэн бодох, анхаарал төвлөрөл муудаж эдгэсний дараа олон шинж тэмдэг урт хугацаанд үргэлжилж байна. Үүнээс тархины дүүрэх шинж тэмдэг үүсэж, тархинд үрэвсэл үүсгэж байгааг анхаарах хэрэгтэй байна. Харин энгийн ханиад зөвхөн амьсгалын замын эрхтэнийг гэмтээдэг бол ковид-19 нь бүх эрхтэн системийг гэмтээж байна.

-       Ковидоор өвчилөөд эдгэрсний дараа олон шинж тэмдэг урт хугацаанд үргэлжилж байгаагийн 80% нь эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн хүндээр өвдсөн, залуучууд, эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг удаан үргэлжилж байгааг онцолжээ.

Коронавируст халдвар (covid-19)-ын тахалтай тархалт хэзээ зогсох вэ?

Энэ асуултад дэлхийн шилдэг 12 эрдэмтний 9 нь 2021 оны дундаас жилийн эцэс гэхэд ковидын тархалтыг зогсоно гэж үзсэн бол 2 эрдэмтэн 2022 онд дуусна. Харин 1 эрдэмтэн энэ вирус оршин байсаар байна, Мөн олонх эрдэмтэд ковид дуусах эсэх нь вакцин хөгжүүлэлттэй холбоотой гэж хариулжээ.

Мөн дараах хариултуудыг өгсөн. Үүнд:

-       Халдвар хумих хамгийн шилдэг арга бол хоорондын зай барих, вакцин юм. Хэрэв вакцины үр дүн сайн байвал 2021 оны зун гэхэд дэлхийн хүн амын хөдөлгөөн чөлөөтэй болно.

-       Өндөр настай, суурь өвчтэй хүмүүс маск зүүх болон хоорондын зайг цаашид ч барих нь хэрэгтэй.

-       Тодорхой хугацааны дараа буюу дэлхийн нийт хүн амын тодорхой хувь тодорхой хэлбэл 70%-иас дээш хувь вакцин хийлгэснээр 2022 оны дунд үеэс багасна.

-       2022 онд хөгжингүй орнууд л нийт хүн амдаа вакцин хийж дуусна.

-       Уг вирус 100 хувь арилахгүй байсаар байна гэж хариулсан.

Өнгөрсөн хугацаанд ковидтой холбоотой шинэлэг ажил нь  АНУ-д метро ариутгахад 222 нанометрийн ультра ягаан туяаг ковидоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашигласан байна. Энэ туяагаар ариутгал хийхэд вирусыг 90%-иар бууруулж байсан бөгөөд үүнийг олон нийтийн газар, нийтийн бие засах газар, олон хүн цугласан газрыг ариутгахад ашиглаж болохоор байна.

            Тус нэвтрүүлэг нь 2021 оны 1 дүгээр улиралд цацагдсан хэдий ч Коронавируст халдвар (covid-19)-ын тахлын үед ямар ямар хүчин зүйлийг анхаарах талаар олон чухал асуудлыг хөндсөн, өнөөдөр ч анхааралдаа байлгах олон асуудал  энэ нэвтрүүлэгт байгаа учир та бүгд тоймлон орчуулсан энэхүү бичвэрийн хамт нэвтрүүлгийг дараах линкээр үзэж  цар тахлын үед анхаарвал зохих хүчин зүйлсийг тунгаан үзнэ биз ээ. 

 COVID-19 тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс. Манайхан гадныханы хийсэн ийм бэлэн судалгаан дээр суурилсан үр дүнгүүдийг судлан бэлтгэлээ хийж байвал.

NHK-ийн бүтээсэн хиймэл оюун ухааны системээр COVID-19-ийн талаар судалсан 200,000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлд дүн шинжилгээ хийж, энэ өвөл дахиад хэдэн хүн халдвар авах вэ, нас баралтын тоо яагаад улс орон бүр өөр байна вэ гэсэн зарим тулгамдсан асуултанд хариулсан байна.

Цартахлын тархалт хэзээ удааширч эхлэх вэ, энэхүү үхлийн өвчнийг зогсоох түлхүүр нь юу вэ? Вирусаас урьдчилан сэргийлэх, хэвийн амьдралдаа эргэж орох хамгийн үр дүнтэй аргуудаас оруулсан байна.

К-вирус тархах Топ 3 чухал нөхцлийг энд орууллаа. Бусдыг та нар үзнэ бизээ.

Эхний 1 болон 2 -д агаарын температур, чийгшил хэрхэн вирусын тархалтад нөлөөлөх талаар судалжээ.

--- Зун 35° C, 60% чийгшилтэй үед вирусийн амьдрах хугацаа 2 цаг хүртэл бсан бол

---Харин (намар) температур 24° C, чийгшил 20% орчимд К-вирусийн амьдрах хугацаа уртасч 15 цаг хүртэл байсан.

--Хятадад хийсэн судалгаанаас агаарын температур 1°C-ээр буурахад К-вирус тархалт 56-132% ихсэх, харин чийгшил 1%-иар буурахад К-вирус 12-28% ихсэнэ гэжээ.

Эндээс харахад #дулаан_хүйтэн_вирусийн_тархалтад_хамгийн_чухал бололтой. Намраас К-вирусын ам;драх хугацаа улам уртсах бололтой юм.

3. Витамин (дархлааг дэмжих Д витамин). Д витамин уухаас гадна Зундаа наранд сайн гарч Д витаминаа авах хэрэгтэй.

https://www3.nhk.or.jp/nhkw.../en/ondemand/video/4001385/...



ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН