COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Маргааш буюу 04 дүгээр сарын 19-ний өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.
Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
Дата унахгүй
Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.