Тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна

Тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн 2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна.  

Хөтөлбөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр бакалавр, мастер, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжтой.  

Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/

Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх 

Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын стипенд, визны зардал зэрэг багтана.  

Http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар орж цахимаар бүртгүүлнэ. 

Хугацаа: 2021 оны 04 дүгээр сарын 30

Нэмэлт мэдээллийг http:www.eoi.gov.in/ulaanbaatar хаягаар болон 11-329528, 11-329522 дугаараас лавлана уу.  



ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР