“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛАСАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛАСАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд Монгол орны газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюул, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг сайжруулах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улс орон даяар зохион байгууллаа.


Тус сургалтыг нээж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, ШУА-ийн ООГХ-ийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор (PhD), дэд профессор М.Өлзийбат, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), дэд хурандаа Д.Сэржмядаг нар үг хэллээ.

      Сургалтаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунаа, А.Дөлгөөн нар “Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт” сэдвээр, мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалаг, С.Одбаяр нар “Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал” сэдвээр, мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэ, Л.Саранцэцэг нар “Сүүлийн жилүүдэд болсон хүчтэй газар хөдлөлтийн талаар”, мөн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), дэд профессор Ч.Одонбаатар “Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа ба түүний хэрэглээ” сэдвээр, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн орлогч дарга, дэд хурандаа Г.Мөнхзул “Газар хөдлөлтийн аюулыг зарлан мэдээлэх нь” сэдвээр, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийнсекторын эрхлэгч, доктор (Ph.D), ахлах дэслэгч Т.Өсөхжаргал “Газар хөдлөлтийн аюулын үед өөрийгөө яаж хамгаалж, бусдад хэрхэн туслах вэ?” сэдвээр тус тус хичээл зааж, сургалт явууллаа.


 

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН